Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг “Хүүхэд буруугүй” дууг бүх одод дуулж байна.

Хүүхдийн төлөө үндэсний газар НҮБ-ын “Хүүхдийн сан” хамтран хэрэгжүүлж буй улс орны хөтөлбөрийн нэг болох “Хүүхэд хамгаалал хөтөлбөр”-ийн хүрээнд хүчирхийлэл, дарамт, үл хайхрах байдал, мөлжлөг зэрэг хүүхэдтэй зүй бус харьцах хүүхдийн эсрэг хүчэрхийллийн кампанит ажлын эхлэл болгож “Хүүхэд буруугүй” бүх оддын дууг бүтээжээ. Рок попын “томчууд” болох МУГЖ поп дива Ж.Алтанцэцэг, МУГЖ дуучин Б.Сарантуяа, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун,залуу дуучин Г.Тэнүүн , Б.Маралжингоо, Э.Агиймаа, A sound хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, Fire хамтлагийн Д.Далай, Extacy хамтлаг энэхүү дуулсан байна.

 

Бүх оддын дуулсан энэхүү уран бүтээлээр дамжуулан нийгэм болон хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүүхдийн хүчирхийллийг жигших, хүүхдүүдийг хамгаалах уриалгыг хүргэж,  хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийг хамгаалах итгэл найдварыг бий болгох зорилготой юм.

https://www.youtube.com/watch?v=dnvosYT3CMo 

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан