Д.МӨНХБААТАРЫН ГЭР БҮЛИЙНХЭН АВРАГЧТАЙГАА УУЛЗЖЭЭ

 

 

    Сонгинохайрхан дүүргийн Х хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тонны чингэлэг суудлын автомашин дээр унаж, нэг хүн, хоёр хүүхэд дарагдаж, бэртсэн осол /2017.07.16/ гарсан. Ослын улмаас нэг гэр бүлийн таван хүн хүнд гэмтсэн бөгөөд тэдэнд анхны тусламж үзүүлж, хүүхдүүдийг нь үхлийн аюулаас аварсан залууг олж уулзахыг хүсч буй тухайгаа иргэн Д.Мөнхбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.

 

    Тэдэнд анхны тусламж үзүүлсэн Б.Түмэнбаяр гэх залууг Д.Мөнхбаатарын гэр бүлийнхэн олж уулзжээ. Б.Түмэнбаяр нь 26 настай бөгөөд “Шинэ Анагаах Ухаан” сургуулийг 2015 онд Хүний их эмч мэргэжлээр төгссөн аж. Одоо Яаралтай тусламжийн төв 103-т эмчээр ажилладаг юм байна.

 

    Тэрбээр осол гарсан тухайн өдөр ээлжнээсээ бууж яваад чингэлэгт даруулсан эмэгтэйг долоон сартай хүүхдийн хамт гаргаад, 7 болон 15 настай хүүхдүүдэд амьсгал, зүрх судасны дутагдалд орж ээлж дараалан ухаан алдахад нь хиймэл амьсгаа, цээж шахалт хийж, сэхээн амьдруулсаар түргэн тусламжийн машин ирсэн даруйд шаардлагатай тариануудыг хийж, хүчилтөрөгч залгаж амжжээ.

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан