Э.Бат-Үүл:Цэцийн дүгнэлт гартал ажил удааширч болзошгүй

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны иргэдтэй “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төсөл”-ийн талаар уулзаж, санал солилцлоо.
Газар шинэчлэн зохион байгуулалт гэдэг нь газар өмчлөгч иргэд нэгдэн нийлж, өөрсдийн амьдардаг орчноо сайжруулах зорилгоор тодорхой төсөл боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилго бүхий “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг НИТХ-ын энэ оны нэгдүгээр сарын хуралдаанаар хэлэлцэн баталсан. Журмын дагуу төвийн зургаан дүүргийн найман байршилд газар шинэчлэн зохион байгуулах төслийг тухайн хороонд оршин суух иргэдийн түр зөвлөлтэй хамтран боловсруулаад байгаа юм.

 

 

 

 

 

СХД-ийн XXIII хороо, Хангай зах  орчмын гэр хороололд 3000 гаруй өрх айл оршин суудаг ч ойр орчимд нь сургууль, цэцэрлэг байхгүй, хүүхдүүд нь хамгийн ойрдоо хоёр км зайг туулж, сургууль цэцэрлэгтээ хүрдэг байна.  Тиймээс тухайн хороонд оршин суудаг 300 өрх айл нэгдэж, “Оргил” иргэдийн түр зөвлөлийг хоёр жилийн өмнө байгуулжээ. Тэд  хашааны газраа шинэчлэн зохион байгуулах замаар инженерийн дэд бүтэцтэй, сургууль цэцэрлэгтэй, 1800 айлын орон сууц барих төслийг эхлүүлсэн байна. Нийслэлийн Засаг дарга эдгээр иргэдтэй өмнө нь хоёр  удаа уулзаж, хэсэгчилсэн төлөвлөлтийг хийж, эхний 8 байршлын ажлын зургийг хийх хөрөнгийг хотоос санхүүжүүлэх,  иргэд нэгдэж хашааны газраа банкинд барьцаалан их хэмжээний зээл авах эрх зүйн орчинг бий болгоно гэдгээ амлаж байсан юм.
Өчигдөр болсон уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга энэхүү амлалтуудаа иргэдэд сануулаад, хашааны газраа иргэд барьцаалж зээл авах боломжийг бүрдүүлсэн хуулийг УИХ-аас энэ оны 7 сард батлуулсан гэдгийг дуулгалаа. Мөн “Хэдийгээр эрхзүйн орчин бүрдэж, газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжих боломжтой болсон ч энэ асуудлыг хэтэрхий их улстөржүүлэн зарим нам, эвслээс энэхүү хуулийг хууль зөрчсөн гэж үзэж “Үндсэн хуулийн цэц”-д өргөн барьсан. Тиймээс цэцийн дүгнэлт гартал төслийн ажил удааширч болзошгүй” гэж нийслэлийн Засаг дарга иргэдэд сануулав.
Иргэдийн зүгээс “Бид өөрсдөө санаачлан амьдрах орчноо сайжруулж, өмчлөлийн газраа эдийн засгийн эргэлтэд оруулахаар зүтгэж байхад энэ асуудлыг улс төржүүлж, нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа  УИХ-ын зарим гишүүдэд харамсаж байна. Мөн бид ямар ч үед өөрдсийн боловсруулсан  төслөө хэрэгжүүлэхийн төлөө явна” гэлээ  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

NBA-н эргэн тойронд

Өчигдөр, 16:48