ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТЫН НИЙТ ХӨРӨНГӨ 1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГ

ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТЫН НИЙТ ХӨРӨНГӨ 1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГ

 

    УИХ-ын гишүүн, Ерөнхий  сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны хөрөнгө орлогын товч мэдүүлгийг АТГ цахим хуудсандаа нийтэлжээ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сангийн сайдаар ажиллаж байсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 онд нийт 194 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлжээ. Харин түүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого 189 сая төгрөгт хүрсэн байна.

 

Гүйцэтгэх засаглалын тэргүүн гурван орон сууц, нэг барилга эзэмшдэг. Эдгээрийн нийт дүнг 141 сая төгрөг гэж мэдүүлжээ.

 

ЕРӨНХИЙ САЙДЫН БУСАД ХӨРӨНГӨ

 

Тээврийн хэрэгсэл  

Toyota, Land Cruiser 105- 1, Toyota, Highlander- 1, Lexus,570- 1. Тээврийн хэрэгслийн нийт үнийн дүн 309 сая төгрөг.

 

Мал аж ахуй

Үхэр-82, Адуу-18, Хонь-240, Хурдан удмын адуу-1. Нийт дүн 162 сая төгрөг.

 

Эзэмшдэг газар 700м2-1.

 

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл -71 сая төгрөг. Гэхдээ чухам ямар эд зүйл болохоо нэрлээгүй байна.

 

Хадгаламж -74 сая төгрөг.

 

Зээл -“Гүн сан эрдэнэс” ББСБ-аас 80 сая төгрөгийн зээл авсан.

 

Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

1. "Сүүтэй" ХХК. Тус компанийн 30 хувийг эзэмшдэг.  

2. "Хэрх-Илч" ХХК, хувьцааны тоо 20 ширхэг. Тус компанийн 50 хувийг эзэмшдэг.  

3. "Хэрх-Өргөө" ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.

4. "Гүн сан эрдэнэс" ХХК-ийн 25 хувийг эзэмшдэг.

5. "Талын агт" ХХК, хувьцааны тоо 2229 ширхэг бөгөөд тус компанийн 50 хувийг Ерөнхий сайд эзэмшдэг. Түүний хувьцааны нийт үнэлгээ 562 сая төгрөг аж.

 

Дээр дурдсан мөнгөн дүнг нэгтгэвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон түүний гэр бүлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө нийлээд 1 тэрбум 622 сая төгрөг байна. Энэ дүнгээс 80 сая төгрөгийн зээлийг хассан болно.   

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан