Заяа: 21 хоногийн хугацаанд хоёр төвшин ахиулах боломжтой

 

Зун цаг болж хүүхэд залуус хэлний мэдлэгээ сайжруулахад цагаа зарцуулах болсон. 

Улаанбаатар хотын хэмжээнд хэлний сургалт цөөнгүй бий. Гэвч ямар сургалтад хамрагдахаа сонгоход эргэлзээ төрдөг.

Мөн сайн гэсэн сургалтын төлбөрийн нөхцөл санхүүгийн байдалд нөлөөлдөг учир тэр болгон хүссэн сургалтандаа хамрагдаж чадахгүй байдал гардаг.

Тэгвэл дээрх асуудал тийм ч чухал биш сурах нь чухал гэдгийг “Golden compass Englsih studio багш нар хэлж байна. Мөн тус сургалтын төв нь энэ сарын 19-нд зуны 21 хоногийн сургалтаа эхлэх гэж байгаа бөгөөд бүртгэл явагдаж байгаа юм.

Ингээд “Golden compass Englsih studio” сургалын төвийн сургалт хариуцсан менежер М.Заяагын ярианд анхаарлаа хандуулна уу.

- Golden compass Englsih studio энэ сарын 19-нд 21 хоногийн вакум сургалтаа эхлүүлэхээр бүртгэлээ авч эхэлсэн. Тэгэхээр энэхүү вакум сургалтынхаа талаар дэлгэрэнгүй ярьж яриагаа эхлүүлье.

- 2017 оны долдугаар сарын 19-нээс эхлэн 21 хоногын турш мэргэжлийн , туршлагатай монгол, гадаад багш нар “Зуны вакумжуулсан сургалт”-ыг сүүлийн үеийн заах арга, үнэн зөв, практик мэдлэгийг танд заахаар бэлтгэл ажилаа өндөржүүлсэн бэлэн байдалд хийж дууслаа. Энэхүү вакумжуулсан сургалтанд зуны амралтаа үр бүтээлтэй мөн зуныг эрүүл агаарт амран өнгрүүлмээр байгаа хэн бүхэн хамрагдах боломжтой.

ДАВУУ ТАЛ:

• Англи хэл заах арга зүйн туршлагатай, мэргэжлийн гадаад болон монгол багш хичээлийг удирдан явуулна
• Суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн хичээлийн хөтөлбөртэй
• Хичээлээс гадуурх хөгжлийн болон скаутын хөтөлбөрт хамрагдах боломжтой
• Англи хэлний түвшингээ доод тал нь 2 түвшин ахиулна

- 13-аас дээш насныхан гэсэн байсан. Энэ нь 21 хоногийн вакум сургалтад хамрагдах насны ангилал уу, мөн 13 доош насныхан “Golden compass Englsih studio энгийн сургалтанд хамрагдах боломжтой юу?

- Тийм 13 дээш насныхан вакум сургалтанд хамрагдах нас байгаа, харин 10 дээш насны хүүхдүүд танхимийн сургалтанд хамрагдах боломжтой.

- Багш нараа танилцуулахгүй юу?

- Ахисан төвшиний англи хэл заах чадвартай багш нар хичээлийг удирдан явуулдаг ба гадаад багш нар бас байгаа. Багш нар хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд маш чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс “Golden compass Englsih studio”-ийн багш нар чадварлаг багш нар бий.

- Мэдээж хичээллэх өдөр, цагаа суралцагч өөрөө сонгох боломжтой байх. Харин хичээлгүй өдрөө хэлний мэдлэгт нөлөөлхүйц үйл ажиллагаанд суралцагдаа хамруулдаг уу?

- Боломжтой байгаа. Манайх хагас сайн өдөр бүр үнэ төлбөргүй ярианы клуб явуулдаг. Үүнд хамрагдах боломжтой.

- Хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн хэн бүхэн сургалтын төлбөрийг сонирходог. Тэгвэл Golden compass Englsih studio-н сургалтын төлбөрийн мэдээллийг өгөхгүй юу? Мөн ямар нэгэн уян хатан нөхцөл бий юу?

- Манайх олон янзын сургалтууд байдаг. Мөн төлбөрийн хувьд уян хатан нөхцөл ч мөн бий. Жишээ нь төлбөрийг 60, 40 хувиар хийх боломжтой. Нэг ёсондоо төлбөрөө хувааж төлнө.

- Англи хэл сурах хүсэлтэй цөөнгүй хүмүүс бий. Тэдгээр хүмүүс ямар аргаар хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг мэддэггүй. Багш хүний хувьд зөвлөвөл. Хэл сурахад хамгийн чухал нь юу вэ?

- Аливаа юмыг сурахад зорилгоо тодорхойлсон байвал маш хурдан сурах боломжтой байдаг учир манайд ирж байгаа суралцагчдаасаа зорилгоо сайн тодорхойлохыг зөвлөдөг байгаа. Ингэснээр богино хугацаанд өөрийн сурч мэдэхийг хүссэн зүйлээ өөрийн болгож чадна.

- Golden compass Englsih studio 21 хоногийн вакум сургалтын давуу тал онцлог ... Үр дүн

- “Golden compass Englsih studio”-ийн 21 хоногийн вакум сургалтанд хамрагдсанаар өөрийн байгаа төвшинг хоёр төвшингөөр ахиулах боломжтой байгаа ба дан ганц дүрмийн хичээл орохгүй бөгөөд Унших, Бичих, Ярих, Сонсох гэсэн 4-н ур чадварын хичээлүүдийг орох болно. Мөн хувь хүний хөгжлийн сургалт буюу илтгэл яаж тавих уу, мэтгэлцээн яаж хийх, зөв хоололт болон цагийн менежмент гэсэн хичээлүүдээс орох болно.

- Golden compass Englsih studio суралцаж буй суралцагчдыг тэтгэлэгт хамрагдуулдаг уу?

- Бид тэтгэлэгт хамрагдахыг хүссэн хүмүүст сургууль хайхь яаж тэтгэлэгт хамрагдах уу, яаж тэтэглэгийн эссе-г бичих үү зэрэг зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг байгаа.

- 21 хоногийн вакум сургалтын дараа хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил байгаа юу?

- Байгаа, Баянгол дүүрэгтэй хамтран англи хэл сурахыг хүссэн хүүхдүүдрүү чиглэн ажиллах болно. Ялангуяа санхүүгийн бэрхшээлээс болоод суралцах боломжгүй байгаа сурагчидруу чиглэх болно.

- Ярилцсанд баярлалаа.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ