Түймэртэй холбоотойгоор эрүүгийн дөрвөн хэрэг үүсгэн шалгаж байна

   Улсын  онцгой комиссын шуурхай хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр түймэртэй холбоотойгоор дөрвөн хэрэгт эрүүгийн хэрэг  үүсгэн шалгаж байгаа талаар мэдээллээ.

 

Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр:

 

   "Цагдаагийн байгууллагаас одоогоор дөрвөн хэрэгт эрүүгийн хэрэг  үүсгэн шалгаж байна. Ой хээрийн түймрийн эзнийг нь тогтоох, хохирлын хэмжээг тогтоох чиглэлээр ажиллаж байна. Иргэд үнс нурмаа буруу асгаж, ил задгай хаясан, хувь хүний хариуцлагагүй байдлын улмаас түймэр гарсан.

Түймрээс үүдсэн хохирол нь 24 сая төгрөгөөс дээш болсон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг" гэлээ.

Харин 24 саяас доош төгрөгийн хохирол үүссэн тохиолдолд Зөрчлийн тухайн хуулиар шийдэгддэг талаар ЦЕГ-аас мэдээллээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ