Г.Ариунбуян: ОХУ агаараас ус цацдаг онгоцоор туслахаар болсон

 

 

 

Хэт хуурайшилт болон аялал зугаалгаар явж байгаа иргэдийн буруутай үйлдлээс болж одоогийн байдлаар Сэлэнгэ, Төв аймаг, Булган аймгуудын 22 газарт түймэр асч байгаа юм. Түймэртэй тэмцэх талаар Улсын онцгой комисс өнөөдөр /2017.07.16/ хуралдаж шаардлагатай арга хэмжээ авахаар боллоо. Мөн Ерөнхийлөгч болон Шадар сайд нар түймрийн нөхцөл байдалтай танилцахаар Батсүмбэр сум руу явж байгаа юм. ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбуян түймэртэй тэмцэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулахдаа “22 газарт асч буй түймэрт онцгой байдлын 700 гаруй орон нутгийн 350 гаруй иргэн 50 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Бид түймрийн нөхцөл байдлын талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамтай холбогдож ярилцсан. Яамны удирдлагын зүгээс Сибирийн онцгой байдлын газарт чиглэл өгч агаараас ус цацдаг нисдэг тэргээр туслахаар ярилцсан. Өнөөдөртөө багтаад тодорхой шийд өгнө” гэлээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ