БНХАУ өнгөрсөн онд 1.15 их наяд долларын хөрөнгө оруулалт хийжээ

БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны тайлан мэдээгээр тус улс өнгөрсөн онд 7.92 их наяд юань буюу 1.1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтыг томоохонд тооцогдох төслүүдэд оруулжээ.

Үүний 30 хувь буюу 2.3 их наяд юанийг мэдээлэл, харилцаа холбоо, цахилгаан станц, газрын тос, байгалийн хийн төслүүдэд зарцуулсан байна.

Харин 22 хувийг дэд бүтэц тэр дундаа хурдны зам, төмөр зам, нисэх онгоцны буудал барихад зарцуулжээ. Нийт хөрөнгө оруулалтын 15 хувийг үндэсний хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд зарцуулсан нь тус улсад сүүлийн жилүүдэд нүүрлэх болсон агаарын бохирдолоо бууруулах нэгэн томоохон алхам болсон юм.

Үүнээс гадна агаарын бохирдолыг бууруулах асуудалд 679 тэрбум юанийг тусгайлан төсөвлөжээ. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны тайлан мэдээнд дурьдсанаас харвал шинжлэх ухааны судалгаа шинжилгээний салбарт дөнгөж 30.5 тэрбум юанийг төсөвлөсөн нь шинжээчдийн таамаглаж байснаас бага үзүүлэлт юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: ikon.mn

Шинэ мэдээ
Их уншсан