Ардчилсан нам ШИНЭ ДҮРМЭЭ нийт гишүүдээрээ хэлэлцүүлж дуусчээ

Ардчилсан нам (АН)-ын Долдугаар их хурал ирэх ням гаригт буюу энэ сарын 12-ны өдөр болно. Энэ удаагийн их хуралд 21 аймаг, 9 дүүргийн нийт 2700 гаруй төлөөлөгч оролцоно гэж мэдэгдсэн. Тус хурлаар АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан С.Эрдэнийг батламжилж, намын шинэ дүрмээ ёсчлох учиртай. Харин шинэчилэгдсэн дүрмийг тодорхой хуваарийн дагуу нийт АН-ын гишүүдээрээ орон даяар хэлэлцүүлээд өнөөдөр албан ёсоор дууссан байна.

АН-ын шинэ дүрмээр намынхаа бүх шийдвэрийг тус намын жирийн гишүүд гаргадаг, тэд бүхий л ажилд нь оролцдог болгосон нь Монголын улс төрийн түүхэнд анхдагч боллоо гэж байгаа. Мөн намын дарга, шат шатны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг ч жирийн гишүүд нь сонгож, дэвшүүлдэг болж байгаа ажээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан