Хятадын хилээр нэвтрэх гадаадын иргэдээс хурууны хээ авна

Хятад улсын хилээр нэвтрэх гадаадын иргэдээс хурууны хээ авдаг болсон талаар “Синьхуа” агентлаг пүрэв гарагт мэдээлжээ.

БНХАУ-ын  Төрийн зөвлөл шинэ дүрэм журмаа баталсны дараа Нийтийн аюулгүй байдлын яамнаас холбогдох шийдвэрийг гаргасан байна. 

Тус яамны мэдээлснээр дээрх журмын дагуу Хятадын хилээр нэвтэрч буй гадаадын 14-70 насныхнаас хурууны хээг авах гэнэ.

Энэхүү журам нь дипломат паспорттай болон албан ёсны төлөөлөгчид, төрийн албан хаагч болон хоёр талын гэрээ хэлэлцээнд заасан өөрөөр заасан бол үүнд хамрагдахгүй аж.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр хилээр нэвтрэгсдээс гарын хээг өнөөдрөөс эхлэн авч эхэлж байгаа юм байна. Тухайлбал, өмнөд муж болох Гуандуны Шэньжэний нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэх гадаадын иргэд үүнд хамаарагдаж байгаа аж. Удахгүй Хятад улсын хилийн бүх газруудтай уг журмыг ийн нэвтрүүлэх юм байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: gogo.mn

Шинэ мэдээ
Их уншсан