Rio Tinto компани нэгж хувьцаанд 1,70 ам.доллар төлнө

Уул уурхайн магнат компанийн нэг Rio Tinto компани өнгөрсөн жилийн ашиг, орлогоо тооцсоны эцэст энэ жил нэгж хувьцаанд 1,70 ам.доллар төлнө хэмээн өнөөдөр /2017.02.08/ мэдээллээ. Өнгөрсөн 2016 онд уул уурхайн зах зээл бага зэрэг сэргэсэн, мөн дотоод зардлаа бууруулсан зэрэг нь компанийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлжээ хэмээн Ройтер агентлаг мэдээллээ.

Үндсэн үйл ажиллагаанаас олох ашиг нь 5,1 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь тооцоолж байсан 4,87 тэрбумаас 12 хувь өссөн гэсэн үг юм.

2015 онд уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнийн уналтаас шалтгаан сүүлийн 10 жилийн турш байгаагүй муу үзүүлэлттэй байсан юм.

"Бид 2017 оныг сайхан угтаж байна. Манай компани үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэшдүүлэх хөтөлбөрийн хүрээнд ойрын таван жилд таван тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар байгаа" хэмээн компанийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак ярьсан байна.

Энэ салбарын шинжээчид Rio Tinto компанийн энэ оны ногдол ашиг нэгж хувьцаанд 1,33 ам.доллар гэж тооцож байсан юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: News.mn

Шинэ мэдээ
Их уншсан