Ж.Батзандан гурван сарын цалингаа хандивлана

УИХ-ын гишүүд эдийн засгаа аврах аянд нэгдсээр байна. Ж.Батзандан гурван сарын цалингаа улсад хандивлахаа мэдэгдлээ.

Тэрбээр "Мөнгөтэй хүмүүс хандиваа сайн өгөх хэрэгтэй. Оффшорт мөнгөө нуусан хүмүүс тэр мөнгийг улс орондоо хандивлах хэрэгтэй. Хандив өгөх нь эх оронч санаачилга. Гэхдээ ард иргэдийн зүгээс хандивлаж байгаа мөнгө зөв зүйлд зарцуулагдаасай гэж хүсэж байна. Үүнд хяналт тавих хэрэгтэй" гэлээ.

Гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачлан, хандивын аяныг өөрөөсөө эхлүүлж, 10 сая төгрөгийг улсад хандивласан. Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая төгрөг хандивлахаа мэдэгдсэн билээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: gogo.mn

Шинэ мэдээ
Их уншсан