Токиогийн олимпийн медалийг гар утасны хаягдлаар хийнэ

2020 онд Токиод болох олимпийн наадмыг зохион байгуулагчид медалиа гар утасны хаягдлаар хийхээр төлөвлөж байна. Технологийн хувьд өмнө нь хэн ч ашиглаж байгаагүй дэвшлийг харуулах Токиогийн олимп дахин нэг зүйлээр бүхний урд алхах нь.

Зохион байгуулах хорооноос нийт 5000 медаль хийж хүрэлцэхүйц хэмжээний металийг гарган авахын тулд гар утасны хаягдлаас найман тонн метал ялгаж авах шаардлагатай гэжээ.

Ингээд Япон даяар 2400 газарт хаягдал цуглуулах хайрцаг байрлуулахаар төлөвлөж байгаа аж. 2010 оны Ванкуверийн олимпийн үеэр зарим медалийг хаягдал цахилгаан бараанаас гарган авч байсан бол 2020 оны олимп бүх медалийг хаягдлаас гаргаж авна гэдгээрээ онцлог болох юм.

Үүнээс гадна Токиогийн олимп өөр ямар технологийн дэвшлийг агуулах тухай Futurism сайтын сонирхолтой инфографикийг танд хүргэж байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: gogo.mn

Шинэ мэдээ
Их уншсан