Нэг л өдрийн дотор гэрлэн дохионы 126 зөрчил бүртгэгджээ

 

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байгаа.

Энэ арваннэгдүгээр сарын 03-ны өдөр 350 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 126 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 224 зөрчил бүртгэгджээ.

“Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан