Японы Др.Акио Кимура манай улсад ажиллалаа

Яаралтай тусламжийн чиглэлээр төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг сайжруулах, сургагч багш бэлтгэх, сургалт зохион байгуулах асуудлыг судлахаар Япон улсын Гэмтэл согог засал, яаралтай тусламжийн асуудал хариуцсан богино хугацааны мэргэжилтэн Др.Акио Кимура  өнгөрсөн аравдугаар сарын 26-30-нд манай улсад ажиллажээ.  

 

Энэ нь Эрүүл мэнд, спортын яам, Япон улсын Жайка төслийн байгууллагатай хамтран “Төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг аж. Уг төсөл нь  энэ оны  тавдугаар сараас эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна.

 

Др.Акио Кимура нь манай улсын эмнэлэг хүртэлх болон эмнэлэг дэх яаралтай тусламж явуулдаг зарим байгууллагууд тухайлбал УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, Нийслэлийн шуурхай удирдлагын төв, нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаатай танилцав. Тус яамны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн яаралтай тусламжийн тэнхим, нийслэлийн түргэн тусламжийн төв, хувийн эмнэлгийн төлөөлөл оролцсон хурал зохион байгуулж Др.Акио Кимура багш Япон улсын яаралтай тусламжийн тогтолцооны талаар сонирхолтой илтгэл тавьж оролцогчдын сонирхсон асуултанд хариулав.

Энэхүү уулзалтад ЖАЙКА- гийн төслийн багийн ажилтан Охара, Нода, ЭМСЯамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, төслийн техникийн ажлын хэсгийн  гишүүн Э.Оюунсүрэн, мэргэжилтэн С.Отгонсүх, С.Эрдэнэтуяа, Ч.Баярмаа, С.Энхжин нар  оролцжээ.

 

Тэд төслийн зүгээс хийгдэх ажлын талаар ярилцан үндэсний сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг эхний ээлжинд Японы талаас багш нар ирж сургах, бэлтгэгдсэн монгол сургагч багш нар цаашид анхан болон хоёр дахь шатлалын эмч нарт сургалт явуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан