Жакартын олимпиадаас 4 мөнгөн медаль хүртлээ

 

БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засалтын нийгэмлэг болон Индонез улсын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн яам хамтран энэ оны аравдугаар сарын 25-29-ний өдөр Индонез улсын Жакарта хотноо “Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын мэдээлэл технологийн сорилт-2015" олимпиад боллоо. Энэхүү олимпиадад Ази-Номхон далайн бүс нутгийн 15 орны, 25  багийн, 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй залуучууд болон албаны төлөөлөгчид оролцсон байна.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаа төлөөлөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн дэд дарга Мөнх-Очироор ахлуулсан баг тамирчид оролцсон. “Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын мэдээлэл технологийн сорилт-2015" олимпиадаас Б.Ангараг-Эрдэнэ, Б.Энхтүвшин, Д.Хонгорзул нар багийн тэмцээнд мөнгөн медаль, Ш.Самдан ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн сайхан амжилт гаргажээ.

 

 


Түүнчлэн энэ олимпиадын үеэр “Ази-Номхон Далайн бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын мэдээлэл, технологийн сорилт-2015” сэдэвтэй мэдээлэл технологийн форум зохион байгуулагджээ. Энэхүү форумд “Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал” сэдвээр Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн дэд дарга Т.Мөнх-Очир илтгэл тавилаа. Тус форумыг НҮБ-ын зөвлөх багийн төлөөлөгч Женев хотоос хүрэлцэн ирж удирдан явуулсан бөгөөд Монгол улсын нийгмийн хамгааллын чиглэлээр олон улсад явуулж буй идэвхтэй харилцаа, төрөөс явуулж байгаа бодлого, шийдвэрийг өндрөөр үнэлж, сайшааж байлаа.
Энэхүү олон улсын форумын дараагийн тэмцээнийг 2016 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Д.Анхлиун

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан