БЭЭЖИН ХОТОД ГАДААДЫН ЖУУЛЧДЫГ ДЭЭРЭМДДЭГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ.

Хятадын нийслэл Бээжин хотод гадаадын жуулчдыг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг тус улсын цагдаа нар баривчилжээ. Энэ талаар өнөөдөр тус улсын The South China Morning Post сонинд мэдээлсэн байна. Хятадын хууль сахиулах байгууллагын мэдээлснээр дээрх гэмт хэргийг 13-17 насны 15 залуус бүлэглэн үйлдэж байсан ажээ.Тэдгээр залуус өдөр нь сургуульдаа явж,шөнө болохоор анд гардаг байсан байна. Уг гэмт бүлэглэл маш сайн зохион байгуулалттай байсан бөгөөд шөнийн цагаар ээлж солилцон ажилладаг байжээ.Тэд гол төлөв Бээжин хотын гадны жуулчид ихээр очдог Саньлитунь дүүргийн баар цэнгээний газрууд олноороо байрладаг газарт дээрмийн ажлаа хийдэг байсан байна.
Цагдаа нарын ярьснаар дээрэмчид орой үдэш бүрэнхий болсон хойно ганц нэгээрээ яваа гадаадын жуулчдыг харанхуй буланд ирэхийг нь хүлээн хутга мэс,цахилгаан бороохойгоор айлган сүрдүүлж, мөнгийг нь авах болон мөн бэлэн мөнгөний картыг нь авч өөрөөр мөнгө авхуулан дээрэмддэг байжээ.Тэд гадны жуулчдаас хамгийн багадаа л гэхэд 150 орчим доллар салгадаг байсан байна. Гэмт этгээдүүд дээрэмдсэн мөнгөөрөө ойролцоо орших баар цэнгээний газар,шөнийн клубт идэж ууж өнгөрөөдөг байсан аж.

Тэдний өөрсдийнх нь ярьснаар дээрэмчид нэгэн удаа бэлэн мөнгөгүй явж байсан нэг гадаадын иргэнийг хутгалан шархдуулж,харин аз болж уг хүн амьд гарч байжээ.Дээрэмчдийн нэг нь эцэг эхээсээ халаасны мөнгө авахгүй гэсэндээ уг дээрмийн бүлэгт элссэн хэмээн цагдаа нарт мэдүүлсэн байна. Бээжин хотын Саньлитунь дүүрэгт тус хотын баар цэнгээний газрын 40 орчим хув нь байдаг бөгөөд тус дүүрэгт гэмт хэрэг ихээр гардаг ажээ. 2015 оны 8-р сард уг дүүрэгт гадаадын жуулчдын нүдэн дээр дээрэмчид нэгэн хятад бүсгүйг сэлмээр цавчиж,түүний нөхөр болох франц эрийг хүндээр шархдуулсан хэрэг гарч байсан байна.

 

Ж.Батдорж

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: jirgee.mn

Шинэ мэдээ
Их уншсан