Баруунтүрүүнд тав биш нэг цэрэг л амиа алдсан гэв

 

Увс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас татагдан цэргийн алба хааж байсан таван байлдагч нас барсан гэсэн мэдээлэл гараад байгаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал С.Лачинжав, Хууль зүйн яамны зарим албан тушаалтнууд болон цэргийн ар гэрийнхний төлөөлөлтэй уулзахдаа

2013 оноос хойш таван цэрэг амь эрсдсэн. Одоо таван цэрэг эмчилгээнд байна.

Энэ талаар би Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх сумын иргэд 2013 оноос хойш энэ асуудлыг хөндсөн. Тэнд очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг . Энэ асуудлаар би Хууль зүйн яаманд таван удаа хандсан. Мөн Хилийн цэргийн удирдах газарт хандсан” гэж ярьснаас үүдээд яагаад тавын таван залуу цэрэгт амиа алдав гэсэн асуудал дэгдсэн. Сүүлдээ Баруунтурууныхан яагаад Хөвсгөлчүүдийг ад үзэв гэх ч асуудал дэгдэж, Хөвсгөлийн залуусыг Баруунтуруун руу цэргийн албанд явуулахгүй байх санаачлага ч өрнөж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газраас албан ёсны тайлбар хийлээ. Үүнд:

Хил хамгаалах ерөнхий газраас Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумаас таван цэрэг Увс аймагт цэргийн алба хаасан нь үнэн. Гэхдээ  цэргийн алба хааж байхдаа бүгд амиа алдсан гэдэг нь ташаа мэдээлэл.. Тодруулбал Хилийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын II багийн иргэн талийгаач Бөхбаатар 2012 оны аравдугаар сард цэргийн албанд татагдаж цэргийн албаа хаагаад, цэргээс халагдсан хойноо өвчилж нас барсан.

Харин талийгаач Б.Бат-Эрдэнэ нь 2012 онд цэргийн албан татагдан ирээд алба хааж байх хугацаандаа гэдэс, хэвлий дүүрэх зовиуртайгаар Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэн онош бүрэн тодроогүй тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт татан авч шинжилгээнд хамруулахад хэвлийн сүрьеэ гэх оноштой болох нь тогтоогдсон.  Ингээд 2013 оны наймдугаар сард цэргийн албанаас чөлөөлөгдөж, ХХЕГ-аас нэг 1,1 сая төгрөгний эмчилгээний зардал олгосон. Гэвч дараа нь сүрьеэ өвчнөө дийлэхгүй нас барсан аж. 

Талийгаач Б.Батдэлгэр нь цэргийн үзлэгийн үеэр онош нь илрээгүй. Цэрэгт ирсэн хойноо цусны цагаан эсийн хурц хавдартай болох нь тогтоогдож халагдсан. Халагдсаныхаа дараа нас барсан.

Харин  Б.Мэндхүү хэмээх залуу өөрийгөө боомилсон байдалтай нас барсан. Шалгалтаар бие эрхтэнд нь ноцтой гэмтэл учирсан зүйл байгаагүй бөгөөд хэргийг Увс аймгийн цагдаагийн байгууллага шалгаж хэрэгсэхгүй болгосон.

Харин мэдээлэлд дурдагдсан Б.Хүчитбаатарын тухайд амьд сэрүүн, одоо Хилийн 0257 дугаар ангид эрүүл саруул гэрээт хилчнээр албаа үргэлжлүүлэн хааж байна гэж ХХЕГ-ын Хилийн боомтын хэлтсийн дарга А.Ганбилэг  мэдэгджээ.

Ийн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн дэгдээсэн таван залуу амиа алдсан гэх асуудалд хоёр байлдагч цэргээс халагдсаныхаа дараа, харин нэг нь хүнд өвчний улмаас, нэг залуу өөрийгөө боомилсон гэсэн тодорхойгүй шалтгаанаар амиа алдсан болж таарав. Гэхдээ л алдсан хүн арван тамтай гэгчээр талийгаачийн ар гэрийнхэн цэрэгт очоод өвчин тусч, эрүүл мэнд нь доройтсон байж магадгүй гэсэн гомдолтой л байдаг байх даа.

Ж.Дуяа

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан