С.ЖАВХЛАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛНА ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ

УИХ-ын гишүүн С.Жавхлан, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/-ын дарга Г.Уянга нар өнөөдөр Төрийн ордонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намтай хамтран ажиллах болсноо илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ "Ц.Элбэгдорж өөрөө утаа юм. Энэ хар утаанаас салж байж монгол түмэн утаанаас сална. Монголын ард түмэн Ерөнхийлөгчийг огцроосой гэж хүсч байна. Найман жилийн хугацаанд нэг хоногийнхоо, нэг сарынхаа цалингаас утааны хордлогод орсон хүмүүст аяга сүү ч авч өгөх сэтгэл гаргаж чадаагүй Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс салцгаая гэж уриалмаар байна. Энэ хүнийг яаралтай огцруулж байж, дараа дараагийн хүмүүст нь хариуцлага тооцох хэрэгтэй" гэсэн юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан