ЗҮҮДЭНДЭЭ ХАРСАН ТООГООР ЛОТО БӨГЛӨСНӨӨР 3.9 САЯ ДОЛЛАР ХОЖЖЭЭ

Нэгэн канад эмэгтэй 30 жилийн турш нэг ижил тоогоор лото бөглөж байсны эцэст 3.9 сая доллар хожсон байна. Канадын Нова Скоша мужийн Зүүн Пассаж хотын оршин суугч Ольга Бено гэдэг энэ эмэгтэй 1989 оны тавдугаар сард багц тоог зүүдэндээ харсныхаа дараа тэдгээр тоог ашиглан лотто бөглөсөөр иржээ. Тэрбээр хавдраар өвчилсөн бөгөөд эмчилгээ хийлгэхийн тулд байраа зарсан байна. Гэвч тэрбээр одоо шагналын мөнгөөрөө орж гарахад хялбар ранчо загварын байшин барих ажээ.

“Би тоонуудыг мэдэрч байсан бөгөөд лото бөглөсний орой миний тоонууд зурагтаар гарч байсан боловч би нүдэндээ итгээгүй тул цааш нь үзэлгүй орхисон. Гэвч маргааш өглөө нь сониноос тоонуудыг хартал миний зүүдэлсэн тоонууд байлаа. Тэгээд би дүү рүүгээ утасдаж "би лото хожсон байна" гэж хэлсэн. Харин дүү минь надад итгэлгүй "үнэнийг хэлмээр байгаа үедээ дахиж залгаарай" гэж хэлсэн” хэмээн тэрбээр болсон явдлын талаар ярилаа.

12 дугаар сарын 28-ны өдрийн лотоноос 3.9 сая доллар хожсон хоёр хүний нэг нь Ольга Бено бөгөөд нөгөө нэг хүн нь баруун Канадад амьдардаг байна. Ольга Бено 10 жилийн өмнө хорт хавдар тусч, эмчилгээний мөнгө олохын тулд байшингаа зарахаас өөр аргагүйд хүрчээ. Энэ өвчнийг даван гарахад миний нөхөр, хүүхдүүд, ач зээ нар ихэд тусалж дэмждэг гэж тэрбээр хэлээд, тэднийг “Disney World”-өөр аялуулна гэдгээ хэлэв.  

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан