Энэ долоо хоногт өршөөлд хамрагдагсад суллагдана

Өршөөл үзүүлэх тухай хууль аравдугаар сарын 29-ний өдөр батлагдсан билээ. Нийгэмд хамгийн их маргаан дагуулаад байгаа энэхүү хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хуульзүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга  Л.Туулхүү нар өгсөн юм.

 

ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү “Өршөөлд хамрагдвал зохих ялтнуудын судалгааг прокурорын байгууллагаас хянан шүүхэд шилжүүлснээр хоригдлуудыг суллах ажил өнөөдрөөс эхэллээ. Энэхүү ажиллагаа энэ долоо хоногийн баасан гаригт дуусгавар болно. Шүүхүүд хорих ангид нүүдэллэн ажиллаж, ялтнуудыг өршөөлөөр суллах шүүх хурал хийнэ. Ял эдэлж байгаа 6000 гаруй ялтнаас 3000 гаруйд нь Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчилж байгаа. Тэднээс 2000 орчим нь суллагдах урьдчилсан төлөвтэй байгаа” гэлээ.

 

Ялтнуудыг суллах ажиллагаа дууссаны дараа орон нутгаас 1200 орчим ялтныг Улаанбаатар хотод татаж авч ирэх ажлыг зохион байгуулах юм байна.

Түүнчлэн суллагдаж буй хүмүүсийг нийгэмшүүлэх, ажилд зуучлах зэрэг үйл ажиллагаанд 130 орчим сая төгрөг зарцуулах аж. Энэхүү мөнгийг хөдөөнөөс хот руу очих хүмүүсийг тусгай автобусаар зөөх, өвлийн хувцасгүй хоригдлуудад өвлийн хувцас тавьж өгөх зэрэг үйл ажиллагаанд зарцуулах гэх мэтээр зарцуулах аж.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ