Япон улс хөшөөнөөс болж Элчин сайдын яамаа татан буулгав

Япон улсын засгийн газрын БНСУ-д суугаа Элчин сайд болон Бусан дахь Японы ерөнхий консулыг эргүүлэн татжээ.

 

Шалтгаан нь Өмнөд Солонгосын Бусан хот дахь Японы төлөөлөгчийн газрын өмнө байрлуулсан сууж буй охины дүрстэй хөшөөнөөс болсон гэнэ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард иргэний хөдөлгөөнийхний байрлуулсан энэ хөшөө нь Дэлхийн II дайны үед Японы армийн цэргүүдийн "алжаалыг тайлж”, секс боолчлолд өртсөн солонгос эмэгтэйчүүдийгилэрхийлсэн утга агуулгатай юм.

 

Японы талаас сууж буй охины хөшөөг буулгахыг шаардсан боловч Сөүл хөшөөг зөвхөн нүүлгэх боломжтой гэсэн хариу өгчээ. Харин иргэд хөшөөг нүүлгэн шилжүүлэхийг эсэргүүцэж, 24 цагийн турш хөшөөг тойрон суулт хийсэн байна.

 

Дэлхийн II дайны үед Японы арми Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийг секс боол болгон ашиглаж байсан асуудлаар хоёр улс 2015 арванхоёрдугаар сард ойлголцолд хүрсэн юм. Токио секс боолчлолын золиос болсон хүмүүст нэг тэрбум иен /8,6 сая ам.доллар/-ий нөхөн олговор олгохоор болж, харин Сөүл "Цаашид энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэгдсэн гэж ойлгоно" гэсэн билээ.

 

Дэлхийн II дайны үед Японы арми 200 мянга орчим солонгос, хятад, тайвань, индонез бүсгүйчүүдийг секс боол болгон тамлан зовоож байсан гэгддэг. Тэдгээрийн дийлэнх нь солонгос бүсгүйчүүд байсан байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан