Оросын томоохон телевизүүд шинэ жилийн хөтөлбөрүүдээ цуцаллаа

Сочигийн онгоцны буудлаас хөөрсөн Ту-154 онгоц хэдхэн минутын дараа хяналтын дэлгэцээс гэнэт алга болж улмаар Хар тэнгист осолдсон тухай бид мэдээлсэн билээ. БХЯ-ны сайд Сергей Шойгугаар ахлуулсан эрлийн баг онгоцыг эрж хайх үйл ажиллагааг яаравчлан эхлүүлсэн. 

Сирийн Латакия хот руу нисч явсан онгоцонд 92 хүн сууж явсаны 8 нь онгоцны багийн гишүүд, 84 зорчигч бөгөөд онгоц Оросын Батлан хамгаалах яамны харьяаны Зөвлөлт засгийн үед буюу 1983 онд үйлдвэрлэгдсэн 3 мотор бүхий нисэх онгоц байжээ. 

Уг онгоцонд Сири дахь "Хмеймим" цэргийн баазад  алба хааж буй Оросын цэргүүдэд шинэ жилийн мэндчилгээ хүргэхээр явсан алдарт Александровын нэрэмжит чуулгын 64 уран бүтээлч дуучид, хөгжимчид захирал, уран сайхны удирдаач хошууч генерал Валерий Халиловын хамт, Батлан хамгаалах яамны соёл урлаг хариуцсан дарга Антон Губанков, Хүний эрхийн тэмцэгч, идэвхитэн Элизабета Глинка болон Оросын нэгдүгээр суваг телевизийн сурвалжлагч Вадим Денисов, зураглаач, инженер Александр Соёдов, Звезда телевизийн гурван сэтгүүлч, НТВ телевизийн сэтгүүлч Михаил Луцезский, зураглаач Олег Пестов, дууны найруулагч Евгений Толстов нарын 9 хэвлэл мэдээллийн есөн ажилтан зорчиж явсан нь тодорхой болсон ч харамсалтай нь ослоос нэг ч хүн амьд үлдээгүй  тухай мэдээлж байна. 

Хар тэнгисийн 70 км гүнд унасан онгоцноос нас барагсдын цогцсыг хайх эрлийн ажил явагдаж байна. Эрлийн ажиллагааг БХЯ-ны сайд Сергей Шойгу удирдаж байгаа бол ослын шалтгааныг тогтоохоор Ерөнхий сайд Дмитрий Медведевээр ахлуулсан тусгай комисс ажиллаж байна.

 

Уг онгоцны осол оросуудад цочирдол, асар их уй гашууд авчирлаа. Уг явдалтай холбогдуулж ОХУ-ын томоохон телевизийн сувгууд Шинэ жилд зориулсан баяр наадмын хөтөлбөртөө өөрчлөлт оруулахаар болжээ. Тухайлбал, Оросын нэгдүгээр суваг ОРТ телевизүүд энтертайнмент хөтөлбөрүүдээ цуцалж, шинэ жилийн тусгай хөтөлбөр, баяртай холбоотой кино зэргийг нэвтрүүлэхгүй байхаар болсон байна. Мөн Рен ТВ энтертайнмент хөтөлбөрүүдээ зогсоосон бол НТВ телевиз шинэ жилийн кино, хөтөлбөрүүдийг гаргахгүй байхаар болжээ.

 

Александровын нэрэмжит Оросын дуу бүжгийн чуулгын хувьд эрэгтэйчүүдийн хор, оркестр, бүжгийн групээс бүрдсэн нийт 186 уран бүтээлчидтэй. Онгоцонд сууж явсан 64 уран бүтээлч Сирийн Хмеймим цэргийн бааз дээр Шинэ жилд зориулсан концерт тоглох төлөвлөгөөний дагуу зорчиж явжээ. Онгоц унасны дараа Сирийн ерөнхийлөгч Басар Асад эмгэнэлийн цахилгаан утас ирүүлсэн байна. "Алеппог чөлөөлсний ялалт баярыг Алеппогийн оршин суугчид иргэдтэй хамт тэмдэглэхээр ирж явсан бидний анд нөхөд онгоцны осолд орсон мэдээ аваад эмгэнэн гашуудаж байна. Бидний уй гашууг үгээр илэрхийлэхийн аргагүй" гэж Сирийн Засгийн газрын САНА агентлагийн цахилгаан утсанд тэмдэглэжээ. 

Тус чуулгын гишүүдийн хэлснээр онгоцонд хорын болон гоцлол дуучид нэг цагийн концерт тоглохоор зорчиж явсан бөгөөд бүжиг болон хөгжмийн хэсгүүд Москвад үлдсэн байж. Хэтэрхий олон хүний брэлдхүүнтэй болох гээд байсан тул оркестроо орхиод хөгжмийн бичлэг авч явсан хэмээн эх сурвалж дурджээ.

 

Александровын нэрэмжит Оросын Армийн дуу бүжгийн чуулга 90 жилийн алдарт түүхтэй. Тэд дайн байлдаантай газруудад маш олон удаа очиж тоглолт хийж, цэргүүдэд урам зориг хайрлаж байсан. 

Ирэх 2017 онд Европоор аялан тоглолт тэр дундаа Чех улсад 10 удаагийн концерт хийхээр төлөвлөсөн байжээ. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан