Н.Номтойбаяр, Ц.Гарамжав нарын компани зээлээ төлчихвөл 1 их наядыг хэмнэнэ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.  Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан байсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж үг хэлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Хөгжлийн банкны эх үүсвэрийг нэг их наяд биш 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналтай байна. Энэ тооцоонуудыг хийж үзсэн. Өөрийн хөрөнгийг нь дутагдуулаад байгаа 17 компанийн асуудал байгаа юм. Үүний 6 нь төрийн, 11 нь хувийн компани байна. Хэрвээ энэ компаниуд зээлээ төлчихвөл бид сан байгуулж, нэг их наяд төгрөгийг гаргах шаардлагагүй юм. “Энержи Ресурс” компанийг хүнд байх үед нь 170 тэрбум төгрөг гаргаад замыг нь худалдаад авсан. Одоо энэ компанийн байдал сайжирсан бол   эх оронч үзэл гаргаад төрд өгсөн замаа буцаагаад авчихаач ээ. Ингэвэл  өөрийн хөрөнгө нь хорогдохгүй, төрийн ачаалал 170 тэрбум төгрөгөөр хөнгөрөх гээд байна.  Мөн  “Эрдэнэс Тавантолгой” компани дээр байгаа 250 сая төгрөгийн ачаа ирчихээд байгаа юм. Үүнээс үүдээд Эрсдлийн сан дээр нэмэгдээд байна. 250 тэрбум чинь 2008 онд хамтарсан Засгийн газрын үед “Чалко”-гийн өр болгож аваад, өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компани дээр өр болгосон Монголын төр хариуцах мөнгө. Үүнийг цэвэрлээд өгөх хэрэгтэй. “Монполимет” компанийн Ц.Гарамжав захирал “би бол хугацаанд нь зээлээ төлөөд байгаа” гэж ярьсан. Харамсалтай нь ажлын хэсгийн дүгнэлт дээр зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан, хоёр удаа хугацаа сунгажээ. Зээлийн хорооны дүгнэлтгүй зээл авсан шүү. Судалгаагүй зээл олгосны төлөө Хөгжлийн банкны залуучууд шалгагдаж байгаа шүү. Судалгаагүй зээл авсны төлөө та бас хариуцлагаа хүлээгээд энэ зээлээ хугацаанд нь төлөх юм бол 111 тэрбум төгрөг чинь хорогдох гээд байна.  Мөн  "МАК"  гурван удаагийн зээлээр 109 тэрбум төгрөг авчээ.  Өнөөдөр 238 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Би үүнийг хэлээгүй ажлын хэсэг дүгнэлт хэлж байна шүү. Та нар энэ зээлээ төлөх юм бол 111 тэрбум ямар ч хэрэггүй байна.Та нар энэ зээлээ төлчихвөл Хөгжлийн банкинд нэг их наяд төгрөг хэрэггүйбайна шүү. Дахиад дээрээс нь үргэлжлүүлээд хэлээд байх юм бол олон зүйл байна. Тиймээс та бүхний ойлголтын зөрүү маш их байдаг юм шүү. Бодит зүйл дээр ярихгүй бол 76 гишүүн бид өөр өөрсдийнхөө нэр хүндийг алдаж  байна. Төрд итгэх ард түмний итгэл алдагдаж байна шүү хэмээлээ. Цаашлаад Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын нэрсийг ил болгохоо мэдэгдсэн.

Харин өнөөдрийн хуралдаанаар гишүүн Ц.Гарамжав "Хөгжлийн банкнаас цөөхөн аж ахуй нэгжүүдэд зээл олгосон. Үүний нэг нь миний удирдаж байсан “Монполимет” компани. Энэ компанийн авсан зээлийн эргэн төлөлт ямар байгааг мэдээлэх хэрэгтэй" гэхэд Хөгжлийн банкны захирал  Б.Батбаяр “Монполимет компанийн авсан зээл хугацаандаа төлөгдөөд явж байгаа гэсэн хариулт өгч байсан юм. .

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан