“Авьяаслаг” хулгайч монголчууд Солонгост шуугиан тарив

БНСУ-ын томоохон телевизүүд монгол хулгайч нарын тухай мэдээллийг цацаж эхэлжээ. Энэ нь хоёр монгол залуу Сөүл хотын Чунру дүүрэг дэх алт, мөнгөний дэлгүүрээс 16 ширхэг алтан бөгж хулгайлж байгаа тухай дүрстэй мэдээ. Худалдагчийг өөр хүнд үйлчилж байх зуур, ердөө л нэг минутын дотор тэд 4,8 сая вонны 14 кратын 16 ширхэг бөгжийг хулгайлжээ. Тэд хар нүдний шил зүүж, малгай өмсөн нүүрээ халхалсан байсан боловч Сөүлийн дэлгүүр, гудамж бүр камертайг хэлэх үү, тэр дороо баригдсан. Хулгай хийхээр урьдаас төлөвлөсөн бололтой, хулгай хийгээд холдсон даруйдаа цүнхнээсээ өөр хүрэм гаргаж өмссөн нь бичлэгт үлджээ.

 

Хулгай хийсэн хоёр монгол гурван сарын визтэй ирсэн 31, 28 настай байсан байна. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрч, хулгайлсан зүйлээ эргүүлэн өгсөн ч, Солонгосын хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, өөр хулгай хийж байсан эсэхийг шалгасан байна. Тэд өмнө нь бас долдугаар сард Өмнөд Солонгост ирээд буцаж байсан. Энэ үедээ бас хулгай хийсэн байж магадгүй гэж Солонгосын цагдаа шалгажээ.

Ийн хоёр монгол хулгайчийн талаар мэдээлэл цацагдсанаар тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчууд бусдынхаа өмнөөс ичих “ажилтай” болоод байна. Угаас Өмнөд Солонгост Монголчууд олон байдаг. Авхаалжтай ажилд сайн гэж үнэлэгддэг нэгэн байхад “Архи уудаг, уухаараа агсамнада, маргааш нь ажилдаа ирдэггүй” гээд муу тодотголууд мэр сэр сонсогддог. Тэр тусмаа монголчууд хулгайч гэсэн сэтгэгдэл төрөх вий гэж Солонгос дахь монголчууд яс нь хавталзаж байна. Энд Монголчууд авьяасаа гайхуулж, спорт урлагийн тэнгэрт нэрээ дуурсгаж байхад тэнд зарим монгол “гайхамшигтай хулгайч” авьяасаараа бас гайхуулж л байх юм даа, яана даа.

А.Ану

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан