З.ЭНХБОЛДЫН ДҮҮ З.ХИШИГТОГТОХ “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ ХУУЛЬ ЗӨРЧИН ШАХАА ХИЙСЭН ХЭРГЭЭР БАРИВЧЛАГДЖЭЭ

Өчигдөр “Алунгоо эх”-ийн дүрээр гэнэт гарч ирж, намын даргад нэр дэвшигчдэд багц сум атгуулаад байсан З.Энхболдын хувьд энэ оны төгсгөл нэлээд ширүүхэн байх бололтой.

Учир нь түүний төрсөн дүү З.Хишигтогтохыг гүйцэтгэх ажиллагааны шугамаар баривчилсан гэдгийг эх сурвалж хэлж байна. З.Хишигтогтох нь Эрдэнэт үйлдвэрт хууль журам зөрчин шахаа хийсэн асуудлаар, үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл байгаа юм. Ямартай ч тэгээд Н.Алтанхуягийн ах дүүсийн баривчилгааны араас З.Энхболдын ах дүүс дээлээ нөмөрч эхэлж байх шиг байна. З.Энхболдын тухайд Ц.Элбэгдорждоо нэлээд юм санаж суугаа гэнэ. Энэ бүхний ард Ц.Элбэгдорж байгаа гэж тэр үзэж байгааг хэлэх эх сурвалж байгаа юм.

Уг нь З.Энхболд сонгуулиас өмнө, УИХ-ын дарга байхдаа  “манай дүү нар төртэй холбоотой бизнес хийдэггүй” гэж мэдэгдсэн. Гэвч  төрсөн дүү З.Хишигтогтох нь тендергүйгээр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн интернэт үйлчилгээг авсан гэх мэдээлэл гарч байсан. Харин З.Энхболд  уг мэдээлэлтэй холбоотой тайлбар хийхдээ “Би мэдэхгүй юугаа хийгээд явж байдаг байна аа” гэж хэлсэн удаатай.

Уг нь бол З.Энхболд дарга мэдэхийн дээдээр мэдэж баймаар л асуудал. Учир нь түүний дүү  З.Хишигтогтохын “Болдсофт” компани Эрдэнэт үйлдвэрт интернет үйлчилгээг 2008 оноос хойш үзүүлж байгаа. Гэхдээ ямарч сонгон шалгаруулалтгүйгээр жил бүр 5 сая ам доллар авч байсан гэх асуудал яригдсан. Түүнчлэн тендерийн хууль зөрчсөн З.Хишигтогтохыг АТГ шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өмнө нь байсан юм.

За мөн мэдээллээс үзэхэд 2012 онд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг “Болдсофт” гэдэг компанитай интернэтийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээг байгуулсан гэх мэдээлэл бий. Гэрээ ёсоор бол тус компани БНХАУ-ын ZTE Corporation компанид үйлдвэрлэгдсэн 10 гаруй тооны тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг тус үйлдвэрт нийлүүлэх үүрэг хүлээсэн гэгддэг.

З.Энхболдын  дүү З.Хишигтогтохын  компани 680851 долларын үнэ бүхий гэрээг байгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийг интернэтийн тоног төхөөрөмжтэй болгосон гэх мэдээлэл бий.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ