Берлин хотноо дүрвэгч халдлага үйлджээ

Германы  нийслэл Берлин хотноо өнгөрсөн шөнө террорист халдлага гарсан билээ. Уг халдлагын улмаас 12 хүн амиа алдаж, 49 хүн бэртсэн талаар “CNN” агентлаг мэдээлэв.

 Вильгельм Кайзерын сүмийн ойролцоо удахгүй болох Зул сарын худалдаа, үзэсгэлэн нээгдсэн байжээ. Сүмийн ойролцоо ачааны машинтай нэг этгээд иргэдийг дайрч, гэмтээсэн аж.

 Тэгвэл энэхүү халдлагыг Пакистанаас ирсэн дүрвэгч үйлдсэн хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлжээ. Албаныхан албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа ч хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг үгүйсгээгүй байна. Халдлага үйлдсэн этгээд өнгөрсөн долоодугаар сард Герман улсаас орогнол хүссэн гэнэ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: zaluu.com

Шинэ мэдээ