Б.Жаргалсайхан: Зээл авч, түүнийгээ үрэхийг эдийн засаг гэж ойлгосон том толгойтнууд олширлоо

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд “Валютын ханшийн өсөлт, Монголбанк, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хөтлөн явуулав. Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын банкны холбооны Ерөнхийлөгч О.Орхон нар хэлэлцүүлэгт оролцон, асуултад хариулав. “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан энэ үеэр дараах саналуудыг хэлсэн юм.

-Дэлхий нийтээрээ ил тод, нээлттэй болж байна. Рио Тинто, BHP Billiton зэрэг томоохон компаниуд санхүүгийн бүх тайлангаа цахим хуудсандаа нээлттэй мэдээлдэг. Иймд Монголбанкны Ерөнхийлөгч валютын албан нөөцөө мэдээлсэн нь зөв. Энэ мэдээлэл нууц байх ёсгүй, бид мэдэх эрхтэй. Бизнес эрхлэгчид банкуудад жилд 18 хувийн хүү төлдөг. Гэтэл банкууд огт өөрчлөгдөхгүй байна.

 

АСЕМ-ийн өмнө MCS групп Хөгжлийн банкнаас 180 тэрбум төгрөгийн зээл авч, амины, тансаг орон сууц барьчихсан. Одоо хэн тэр байшингуудыг авах юм.

 

Хувийн шуналдаа хөтлөгдөн бүх салбар руу орлоо. Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсныхаа дараа Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийг мөн авлаа. Энэ үйлдвэрүүд ойрын жилүүдэд ашиг авчрахгүй. Эрдэнэт үйлдвэр 70 метрийн гүнээс зэс олборлодог. Зэсийн агууламж буурсаар байна. Гэтэл та нар зээлээр авчихсан. Рокфэллэрийн намтрыг уншиж л дээ. Одоо энэ үлгэрээ зогсоо. ХХБ 500 сая ам.долларын бонд босгохдоо Засгийн газраас баталгаа гаргуулсан. Дөрвөн жилийн дараа эргүүлэн төлнө. Хэрэв банк төлж чадахгүй бол татвар төлөгчид төлөх болж байна.

АСЕМ-ийн өмнө MCS групп Хөгжлийн банкнаас 180 тэрбум төгрөгийн зээл авч, амины, тансаг орон сууц барьчихсан. Одоо хэн тэр байшингуудыг авах юм. Зээл аваад, түүнийгээ үрэхийг эдийн засаг  гээд ойлгочихсон том толгойтнууд олширлоо. Ийм хүмүүс эдийн засгийг сөхрөөдөг. Иргэд доллар худалдаж авч болдоггүй, банкууд болохоор авч болдог. Монголбанк биш арилжааны банкууд бодлого тодорхойлж байна. Энэ бол зах зээлийн эдийн засаг биш. Бизнес, улстөр хэт холилдоод, хамтдаа луйвар хийж байна. Үгүй бол яагаад дарга нар бүгд Зайсанд амьдарч байгаа юм. Энэ чинь таалагдахгүй байна.        

Валютын  ханшийг чөлөөлөх нь зөв. Монголбанк угаасаа торгоож дийлэхгүй. Бизнес бол эрсдэл. Чадахгүй юм бол яах гэж долларын зээл авсан юм, хохь нь. Алтны компаниудаас алтыг нь илүү хямд үнээр худалдаж ав. Тэгвэл албан нөөц өснө. Бараагаа экспортолж буй компаниуддаа санхүүжилт олго. Тэд л доллар авчирна. Мөн нефтийн онцгой татварыг нэмэх нь зөв. Тэгвэл зарим нь явган явж, түгжрэлгүй болно.   

Бизнес бол эрсдэл. Чадахгүй юм бол яах гэж долларын зээл авсан юм, хохь нь.

Маш их мөнгө гар дээр байна. Иймд бэлэн мөнгөний гүйлгээнд татвар ногдуулаач. Долларын зээл, гүйлгээг хаах хэрэгтэй. Би 25 жил бизнес хийхдээ зөвхөн ноолуураар дагнасан. Хүн нэг ажлаа маш сайн хийдэг байх хэрэгтэй. Гэтэл банкууд олон салбарт орчихлоо. Тэднийг хөндлөнгийн аудитын байгууллагаар шалгуулах хэрэгтэй.

Гадаад худалдааны алдагдлыг дурдахгүй бол болохгүй байна. Бид бүх улстай ашиггүй наймаа хийдэг. Оросоос нефть аваад, оронд нь бараг  юу ч нийлүүлдэггүй. Японоос хуучин машин аваад хэдхэн ноолууран цамц, 2 чацаргана өгдөг. Хятад руу бүх түүхий эдээ гаргадаг. Дарга нар гадаад яваад, мөнгө гуйдгаа болих хэрэгтэй.   

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп ямар бодлого явуулах бол гэж бүгд харж сууна. Тэр хүн ажлаа аваад, олон улсын нөхцөл байдлыг ойлготол дор хаяж зургаан сар өнгөрнө. Тэр болтол бүгд Трампыг хараад суучихна. Хэн ч бидэнд мөнгө өгөхгүй шүү.  

Бид Fitch, Moody`s, Standard&Poors манай зээлжих зэрэглэлийг буурууллаа гээд л үймэлддэг. Уг нь МҮХАҮТ-ын дүгнэлт, байр суурь мэргэжлийн байж, бид хүлээдэг болмоор байна.    

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: GoGo.mn

Шинэ мэдээ
Их уншсан