Нийгмийн даатгалынхныг цагдаагийнхан шалгаж байгаа гэв

 

“Нийгмийн даатгалын байгууллагынхан нас барсан хүмүүсийн нэрийг ашиглаж, мөнгө луйвардаж байсан гэсэн мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байгаа.

Харин өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас тайлбар хийлээ. Мэдээж тэд ийм зүйл болоогүй гэж үгүйсгэсэн, гэхдээ бас ийм хэрэг гарч байсныг үгүйсгэсэнгүй. Харин “жижиг” хэргийг хэтэрхий том болгож сенсаацилж байна гэж гомдоллож байгаа юм. “Жижиг” хэргийг дотоод шалгалтаараа илрүүлсэн. Энэ 148 хүнтэй холбоотой “164,9-хөн” сая төгрөгийн  зөрчил гэнэ.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч иргэн нас барахад нас барсны дараагийн сарын тэтгэврийг тэдний ар гэрт олгож, түүнээс хойш тэтгэвэр олголтыг зогсоох ёстой. Гэтэл дээрх 148 хүний тэтгэвэр олголтыг зогсоогоогүй байжээ. Ингээд үүссэн хохирлыг арилжааны банк эрсдлийн сангаасаа гаргаж, мөн тодорхой хувийг ар гэрийнхэн нь хариуцаж барагдуулсан.

Гэтэл цагдаагийн байгууллагаас 10000 гаруй нас барагчийн тэтгэврийг үргэлжлүүлэн олгож, арилжааны банкнаас зээл авах замаар Нийгмийн даатгалын ажилтнууд 45 гаруй тэрбум төгрөг завшсан тухай үндэслэлгүй мэдээлэл өгч, түүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэн иргэд даатгуулагчдыг төөрөгдүүлж байна гэж тэд мэдэгдэв.

Мөн Эрүүгийн цагдаагийн газраас энэхүү хэргийг шалгаж байгааг үгүйсгээгүй бөгөөд “Ганц хоёр зөрчил илрүүлээд эхлэнгүүт ингэж мэдээлэл хийж, нийт системийн хэмжээгээр нь ярьж байгаад туйлын их харамсч байна. Эрүүгийн цагдаагийнхан есдүгээр сарын дунд үеэс шалгалт хийж эхэлсэн. Цагдаагийн байгууллага ямар нэгэн хяналт шалгалтыг эцсийн байдлаар нягтлаад дүнгээ манай удирдлагуудтай уулзаж байгаад албан ёсоор танилцуулаад, хүлээн зөвшөөрөхгүй бол цааш нь шүүхийн байгууллагаар явах л ёстой. Гэтэл ямар нэгэн байдлаар баталгаажаагүй мэдээлэл цацаад байгаад л хамгийн их харамсч байна” гэж Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Д.Золжаргал ярилаа.

Ж.Дуяа

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан