ОХУ 1960-1980 онд Монголд хийсэн геологийн судалгааны тайлангуудыг хүлээлгэн өгөхөөр болжээ

Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын XX хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. 

Комиссын хуралдааныг Монголын талаас шадар сайд У.Хүрэлсэх, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской нар ахалж, хоёр улсын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тохиролцсон байна. 

Талууд худалдаа эдийн засаг, зам тээвэр, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх талаар харилцан тохиролцсон асуудлуудаар протокол үйлдэлж гарын үсэг зурсан юм. 

Протоколд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Төрийн ордонд болж, Монголын талыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх, ОХУ-ын талыг төлөөлж ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нар гарын үсэг зурав. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан