Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 3-нд “Нэг бүс нэг зам” хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны хуралдаан боллоо. БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт хорио цээрийн ерөнхий газраас Бээжин хотноо зохион байгуулсан энэхүү хуралдаанд ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд оролцлоо. 

 

Хуралдаанд БНХАУ-ын ЧХШХЦЕГ-ын дэд сайд У Чинхай, Беларусийн Хөдөө аж ахуйн дэд сайд Пивавар Васили, Европын холбооны Эрүүл мэнд хүнсний аюулгүй байдлын Ерөнхий захирал Завир Пратс Моне, Казакстаны Хөдөө аж ахуйн дэд сайд Г.Исаева, ОХУ-ын Ургамал амьтны ариун цэврийн хяналтын газрын дэд дарга Непоклонов Евгени нар оролцсон юм. 

 

Энэ үеэр хуралдаанд оролцогч орнуудын төлөөлөгчид өөрийн орны хүнсний аюулгүй байдлын талаар баримталж буй бодлого, хууль журам, гадаад орнуудын хүнсний бүтээгдэхүүний дамжин өнгөрүүлэх журам зэрэг асуудлаар танилцуулга хийв.

 

Цаашид “Нэг бүс нэг зам”-ын дагуух улс орнуудын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хэрхэн хангах, талууд хэрхэн хамтран ажиллах, хүнсний бүтээгдэхүүнийг дамжин өнгөрүүлэх нөхцлийг хэрхэн хөнгөвчлөх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон юм.

 

Мөн хуралдааны үр дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргаж, талууд гарын үсэг зурлаа. Дээрх хуралдааны өмнө ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд БНХАУ-ын ЧХШХЦЕГ-ын дэд сайд У Чинхайтай ажлын уулзалт хийж, Монгол Улсын баруун бүсийн шүлхийн хоригийг бүсчлэн цуцлах, тус улсаас БНХАУ-д салаа туурайтай малын мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох ажлыг түргэтгэх, дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээний загварыг хоёр талдаа яаралтай тохиролцон, худалдааг эхлүүлэх зэрэг цаг үеийн асуудлаар санал солилцов.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ