ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООГ ХОТЫН ДАРГА ӨӨРИЙН ХҮНЭЭР УДИРДУУЛЖЭЭ

Сонгуулийн хорооны ажилчид төрийн жинхэнэ албан хаагч байх төдийгүй аль нэг нам эвсэлд илтэд үйлчлэхгүй байх ёстой. Гэтэл тус дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий гэгч нь Ерөнхий боловсролын 53-р сургуулийн захирал, төрийн албан хаагч боловч энэ удаагийн орон нутгийн сонгуулиар илтэд МАН-д үйлчилсэн байна. Тэрээр зөвхөн орон нутгийн сонгуулиар эл үйлдлээ хийгээгүй гэнэ. Учир нь өнгөрсөн Улсын их хурлын сонгуулийн үеэр МАН-аас тус дүүрэгт нэр дэвшсэн н.Батзоригийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан аж. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн сонгуулийн хороог даргалсан хүн нь МАН, Су.Батболдын томилгооны хүн буюу тэдгээрийн үнэнч фанат байжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: http://ardchilal.mn/

Шинэ мэдээ
Их уншсан