Ж.Батзандан: Надад 250 сая төгрөг өгөх боломж байхгүй

Ардчилсан нам энэ сарын 6-нд болсон Их хурлаараа даргаа сонгох байсан ч хойшлуулсан. Тус нам хоёрдугаар сард намын шинэ даргаа сонгох юм. Харин тэр хүртэл намын даргын сунгааг явуулах бөгөөд нийт гишүүдээс даргыг сонгохоор тохирсон. УИХ-ын гишүүд, намын лидерүүдээс намын даргад өрсөлдөх хүсэлтэй хэд хэдэн хүн байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Тэрбээр өнөөдөр өглөө өөрийн твиттер хуудастаа "АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаах юм байна. Зардлын 10 хувь" гэж бичсэн байсан. 

Тэгвэл Ж.Батзандан гишүүн уг асуудлыг дэлгэрүүлэн дөнгөж сая мэдээлэл хийлээ. Түүний хэлж буйгаар АН-ын даргад нэр дэвшихэд 250 саяыг төлөх бөгөөд сонгуулийн нийт зардал нь хоёр тэрбум 500 сая төгрөг болох гэнэ.

Мэдээллийн үеэр тэрбээр “12 сарын 6-нд болсон намын Их хурлын дараа Дотоод сонгуулийн хороог 30 хүнтэйгээр шинэчлэн байгуулсан. Энэ хороо намын даргыг нийт гишүүдээс сонгох үүрэгтэй. Ардчилсан намын даргад ямар хүмүүсийг өрсөлдөлдүүлж болох вэ гэдэг асуудал нилээн маргаантай байгаа. Дотоод сонгуулийн хороо болон намын хуучинсаг хэсэг олигархи бүлэглэлийн зүгээс хавчин гадуурхах, намын шинэ гишүүдийн намын даргад өрсөлдөх үүд хаалгыг нь хаах гэсэн оролдлогууд явсан. Тухайлбал, удирдах албан тушаалд 10 жил ажилласан хүн намын даргад өрсөлдөнө гэсэн заалтыг нэмж өгсөн. Гэхдээ намын гишүүд энэ заалтыг хасч чадсан. Сонгууль зохион байгуулах хорооноос Ардчилсан намын даргад өрсөлдөх хүмүүсийн шалгуур үзүүлэлтүүдийг шинээр гаргаж ирсэн. Энэ шалгуур үзүүлэлтээр мөн л гишүүдийг ялгаварлан гадуурхаж байна. Тухайлбал, Ардчилсан намд ороод 5 жил болсон хүн хамгийн багадаа 250 сая төгрөгийг өгвөл намын даргад өрсөлдөх боломжтой гэж заасан байна" гэлээ. 

Мөн "Хэрвээ энэ дүрэм батлагдвал мөнгөтэй цөөхөн хүн л намын даргад өрсөлдөх боломжтой болно. Тиймээс энэ журмыг би эсэргүүцэж байна. Намын Их хурлаар намын гишүүд намын даргад нээлттэй өрсөлд гэсэн журмыг гаргасан. Гэтэл олигархиуд Их хурлаар гарсан дүрмийг дураараа өөрчилж байна. 2.8 тэрбумаар сонгууль зохион байгуулна гэж байгаа. Намын даргад өрсөлдөж буй хүмүүсээс 250 сая төгрөг авах гэж байгааг би эсэргүүцэж байна. Намын даргын сонгуулийг хуучин арга барилаар бус технологийн дэвшлийг ашиглаж зардал багатайгаар зохион байгуулах хэрэгтэй. Төрийн сонгуулийн саналыг бид хар машинаар тоолж байгаа. Гэтэл намын дарга сонгох сонгуулийн саналын хуудсыг гар аргаар тоолох гэж байна. Яагаад хар машиныг түрээсэлж болдоггүй юм уу. Надад 250 сая төгрөгийг бэлнээр гаргаж өгөх боломж байхгүй. "250 сая төгрөг өг" гэж буй нь Ж.Батзандан шиг хүмүүсийг өрсөлдөх боломжгүй болгож байна. Г.Батхүү шиг хүмүүсийн өрсөлдөх боломжийг нээж өгч байна. Монгол орны өнцөг булан бүрт архи зардаг хүн нэр дэвших эрхтэй болж байна. 250 сая төгрөгийн дэнчиг багасгаж дор хаяж 100 сая болгох хэрэгтэй. Мөн намын даргын сонгуулийн саналын хуудсыг гар аргаар тоолох биш технологийн дэвшлийг ашиглаж тоолох хэрэгтэй" гэлээ. 

Т.Хулан

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: v

Шинэ мэдээ
Их уншсан