Путин дэлхийгээр аялахыг мөрөөддөгөө ярьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Челябинск хотын “Росано” металлын үйлдвэрт зочилж, ажилчидтай уулзан илэн далангуй яриа өрнүүлжээ. Энэ үеэр тэрээр “Ерөнхийлөгчийн ажлаа амжилттай дуусгаж тэтгэвэрт гарах нь миний мөрөөдөл” хэмээн ярьсан талаар “Лента” уламжлав. Тэрээр “Байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудыг өөрийн биеэр очиж үзэж, дэлхийгээр аялахыг мөрөөддөг тухайгаа хэлсэн байна. Энэ нь дэлхий ертөнцийг өөрөөр харах нэг арга байх болно” гэж онцолжээ.

Владимир Путин “Би дэлхийн олон улсад очиж байсан ч нэг нисэх буудлаас нөгөө нисэх буудал руу, нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү явсаар таардаг. Саяхан л гэхэд би Перуд очсон. Тэнд юу үзэж харснаа эргэн бодоход зөвхөн онгоцны буудал, хэдэн барилга хараад Москвад буцаж ирсэн байна. Гэтэл Перуд үзэж харах зүйл хичнээн их билээ” гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан