УИХ-ын гишүүдэд Дорнодын шүүгчид ил захидал илгээжээ

Дорнод аймгийн шүүгч нараас УИХ-ын дарга болон гишүүдэд ил захидал хүргүүлсэн байна. Тэд ирэх оны төсөвт шүүгчдийн цалинг 60 хувиар бууруулж тусгасан нь ардчилсан орны хувьд байж боломгүй зүйл хэмээн үзэж байгаагаа захидалдаа илэрхийлсэн байна.

 

 

 

Уг захидалд, “Шүүхийн хараат байлгах ашиг сонирхолтой хүчин бас байдаг нь нийгмийн арилшгүй сүүдэр юм. Ийм санааны гол арга замуудын нэг нь шүүхийг эдийн засгийн хувьд хараат байлгах явдал юм. Үүний учир хөгжингүй улс орнууд шүүхийн эдийн засгийн баталгааг хангах арга замыг Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулдаг ба үүний нэг хэсэг нь шүүгчийн цалинг бууруулахгүй байх зарчмыг Үндсэн хууль, бусад хуулиар тогтоодог байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн шүүхийн шинэчлэлийн хүрээнд УИХ-аар батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23,5-д “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэж заасан нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлын чухал зохицуулалт болсон юм” гэжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

NBA-н эргэн тойронд

Өчигдөр, 16:48