БНСУ-ын Ерөнхийлөгч огцорлоо

Өмнөд Солонгосын парламентын гишүүд “Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулах санал хураалт”-ад оролцож, түүнийг огцруулахыг албан ёсоор дэмжлээ. Ингэснээр Пак Гын Хе бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө бууж, шуугиан дэгдээлээ.

Түүнийг тойрсон хэл ам, авлига, хээл хахууль, албан тушаал хэтрүүлэн ашигласан байдал гэх мэт асуудлууд ийнхүү Пак Гын Хег огцруулах хэмжээнд хүртэл даамжирсан юм. Өмнөд Солонгосын Үндэсний парламентын хуралд санал өгсөн 234 гишүүний ердөө 56 нь Пак Ерөнхийлөгчийг огцруулах хэрэггүй гэж үзсэн тул олонхийн саналаар Пак Гын Хе суудлаа өгөхөөр боллоо.

Эх сурвалжийн мэдээлснээр Пак Гын Хегийн орыг түр хугацаанд Ерөнхий сайд Хван Ки Ан залгамжлахаар болж байна.

Пак Гын Хег огцруулах улстөрийн хөдөлгөөн эцэстээ мянга мянган өмнөд солонгосчуудын эсэргүүцлээр үргэлжлэн, дэлхий нийтийн сонорт хүрсэн билээ. Энэ бүх асуудлыг эхлүүлсэн Ерөнхийлөгч Пак Гын Хегийн найз Чой Сун Силын асуудал ч өдгөө прокурорын шатанд шилжсэн юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан