Н.Төгсцогт долоо дахь ялалтаа авлаа

Мэргэжлийн боксын рингэнд зургаан тулаан хийж, бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө буулгаж авсан Н.Төгсцогт энэ цаг мөчид ээлжит ялалтаа авлаа. Тулаан таван үе үргэлжлэв. 

“KING TUG”-ийн энэ удаагийн өрсөлдөгч нь Мексикийн боксчин Герман Мераз байв. Тэдний тулаан АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange County Fair” цогцолборт  боллоо.

Н.Төгсцогтын өрсөлдөгч Герман Мераз нь 2005 оноос мэргэжлийн боксын рингэнд гарч эхэлсэн, 30 настай тамирчин бөгөөд нийт 95 тулаан хийснээс 55-д нь ялж (32 KO), 39 ялагдан (7 KO), нэг тэнцсэн үзүүлэлттэй, олон жилийн туршлагатай, баруун өрөлттэй тамирчин байлаа. 

Ийнхүү 2015 оноос мэргэжлийн бокст хөл тавьсан Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимпийн наадам, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт долоо дахь тулаанаа амжилттай дуусгалаа. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан