Өнөөдөр Пак Гын Хэг огцрох эсэхийг шийднэ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ өнгөрөгч хэдэн саруудад Чой Сүн Силтэй холбоотой авилга, төрийн нууцад хамаарах асуудлаар олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, ерөнхийлөгчийн суудлаасаа огцрох болсон талаар албан ёсоор мэдэгдсэн.Тэгвэл энэ баасан гарагт буюу өнөөдөр ерөнхийлөгч Пак Гын Хэг үүрэгт ажлаас нь чөлөөлж, огцруулах талаар урдчилсан байдлаар хэлэлцэхээр болжээ. 

Прокуроруудын хэлж буйгаар Пак Гын Хэг өөрийн эрх мэдлийг ашиглан томоохон компанид авилга, хандив цуглуулж өгсөн, төрийн нууцад хамаарах баримт бичгийг задруулсан хэмээн үзэж байгаа юм. 
Йонхап мэдээллийн агентлагын мэдээлсэнээр “Өмнөд Солонгосын Үндэсний зөвлөл энэ пүрэв гарагт огцруулах үндэслэлийг танилцуулсан бөгөөд өнөөдөр огцруулах эсэхэд санал хураалт явуулж, шийднэ"  гэжээ.

Зарим шинжээчдийн үзэж буйгаар Пак Гын Хэг огцруулахыг эрх баригч Саенури нам гишүүд зөвшөөрөхгүй бол оролдлого бүтэлгүйтнэ. Иймд бие даагч, сөрөг хүчний гишүүд эрх баригч намаас 28 саналаар илүү байж огцруулах үндэслэлийг батлах юм гэв. Энэ санал хураалтанд парламентийн гишүүдийн олонхи Пак Гын Хэг огцруулахаар шийдвэл албан үүрэгт ажлаа ерөнхий сайдад шилжүүлэх юм. 

Хэрэв Пак Гын Хэ ерөнхийлөгчийн суудлаас огцорвол Өмнөд Солонгосын түүхэнд бичигдэх үйл явдал болох юм. Тухайлбал Өмнөд Солонгос ардчилсан дэглэмд шилжсэнэээс хойших анхны суудлаасаа огцорсон төрийн тэргүүн болох ажээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан