АРДЧИЛСАН НАМ ШИНЭТГЭЛЭЭ ЭХЛҮҮЛЖ, НЭЭЛТТЭЙ НАМ БОЛОХОО ЗАРЛАЛАА

Ардчилсан намын зургаадугаар Их хурал энэ сарын 6-7 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Хонхны дуугаар Ардчилсан намын энэхүү зургаадугаар их хуралд   аймаг, сум, дүүргүүдээс ирсэн 1200 гаруй төлөөлөгчид оролцов.

Ардчилсан  намын зургаадугаар их хурлын эхэнд намын дарга З.Энхболд  илтгэл тавьсан юм. Түүний дараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Их хуралд нийт төлөөлөгчдөд  намын шинэтгэлийн хөтөлбөрийн төслийг танилцуулж, нийт төлөөлөгчдөөрөө хэлэлцүүлэн баталлаа.

Хэлэлцэн баталсан энэхүү шинэтгэлийн хөтөлбөрт Ардчилсан нам цаашид хэрхэн шинэтгэлээ хийх вэ гэдэг талаар үндсэн долоон зарчмыг тусгасан юм.

Нээлттэй, оролцоотой, итгэлтэй, хариуцлагатай, цахим нам, бодлогын нам  болохоор тусгаж, энэ хүрээнд ямар ажлуудыг ямар хугацаанд хийх вэ гэдэг хувиараа гаргаж шинэтгэлийн ажлыг үргэлжлүүлэн хийхээр боллоо.

Түүнчлэн энэ хүрээнд үндсэн дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа.  Дүрмийн өөрчлөлтөөрөө намын гишүүдээ цахимаар бүртгэдэг болох намын даргаа орон даяар бүх гишүүдээсээ сонгохоор их хурлын төлөөлөгчид байр сууриа нэгтгэж тогтов.

Монгол Улсын улс төрийн намуудаас анх удаа намын даргаа нийт гишүүдээс сонгох дүрмийг баталж, Ардчилсан намын  даргын сонгуулийг орон даяар 2017.01.29-ний өдөр нэгэн зэрэг явуулахаар намын VI их хурлаас баталлаа.

Ардчилсан намын даргад нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаагаа энэ сарын 10-нд албан ёсоор эхэлж, энэ сарын 19-ний өдрөөс нэр дэвшигчдийн сурталчилгааны ажлыг эхлүүлэхээр тогтов. Түүнчлэн намын даргыг сонгох сонгуулийн ажлыг зохион байгуулах хороог аймаг, дүүрэг тус бүрээс нэг хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа.

Зургаадугаар Их хурлаас гаргасан дараагийн шийдвэр нь Эрх баригч МАН, түүний Засгийн газарт  төлөөлөгчдийн саналыг үндэслэн зургаан зүйл бүхий шаардлага гаргаж, хүргүүлж байна.

Намын 7 дугаар их хурлыг ирэх оны хоёрдугаар сарын 12-нд хийхээр тогтлоо.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан