Хамтарсан баг зүрхний мэс заслыг үнэ төлбөргүй хийжээ

Улсын III төв эмнэлгийн Зүрхний мэс заслын багийн эмч нар аравдугаар сарын 18-23-ны өдрүүдэд Люксенбургийн Их Гүнт Улсын Зүрхний Төвийн Интервеншнл Кардиологийн Институтийн (INCCI) зүрхний мэс заслын багтай хамтран дотоодод хийх боломжгүй хүнд хэлбэрийн, өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг арван хүнд үнэ төлбөргүй хийсэн байна.

Люксенбургийн Их Гүнт Улсаас  хэрэгжүүлж буй МОН/005 төслийн хүрээнд Люксенбургийн Интервеншнл Кардиологийн Институтийн зүрхний мэс заслын багаас нийт найман удаагийн мэс засал сургалтыг тус эмнэлэг дээр зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

Энэ удаа таван хүнд митрал хавхлагийн, хоёр хүнд аортын хавхлаг болон өгсөх хэсгийн аневризмын, гурван хүнд титэм судасны мэс заслыг үнэ төлбөргүй хийжээ.

Энэхүү төслийн хүрээнд зүрхний мэс заслын нэг удаагийн болон суулгац материалд дотоодын компаниудаас нийт 490 еврогийн, Люксенбургийн Интервеншнл Кардиологийн Институтийн багийнхан 4.800 еврогийн өртөг бүхий мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн эм тариа, зарим суулгац материал, хиймэл судас болон нэг удаагийн хэрэгслүүд авч ирж мэс засалд ашигласан байна.

Мэс заслын үед ноцтой хүндрэл гараагүй бөгөөд хагалгааны дараах өвчтөнүүдийн биеийн байдал сайн, тогтвортой, ердийн тасаг руу шилжсэн байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан