Дэлхийн хамгийн царайлаг залуугаар тодорсон Рохит Ханделвал

“Mister World 2016” тэмцээний ялагчаар Энэтхэг улсаас оролцсон Рохит Ханделвал тодрон дэлхийн хамгийн царайлаг залуу гэх алдрыг хүртээд буй. Рохит 1989 оны наймдугаар сарын 19-д төрсөн бөгөөд Ази тивийг төлөөлөн “Mister World” тэмцээнд оролцож шилдэгээр өргөмжлөгдсөн анхны эрэгтэй юм.

 Одоогоос хэдхэн жилийн өмнө тэрбээр бусдаас илүү гарах зүйлгүй энгийн нэгэн залуу байжээ. Рохит өмнө нь компьютер технологийн компанид ажилладаг байсан ба гадаад төрхийн хувьд ч одооны сайхан залуугаас тэс өөр байж.

Рохит тайз дэлгэцийн салбарт хүч үзэж эхэлсэн бөгөөд ТВ-н цувралд өөрийн дүрийг бүтээж амжжээ.
Хамгийн хүсэмжит залуу Рохит ойрын үед Энэтхэг улсдаа буцаж, загварын болон жүжигчний карьертаа анхаарал хандуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

 

Бэлтгэсэн: Мими

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан