ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛОГЧДОД ЗОДУУЛСАН ЖИРИЙН ИРГЭНЭЭ ХАМГААЛАХ НЬ ТӨР ЗАСГИЙН ЭРХЭМ ҮҮРЭГ

“Босоо хөх монгол” ТББ-аас өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хятадуудын гар хөл бологч этгээдүүдэд зодуулж, тамлуулан эрүүл мэндээ алдсан тус байгууллагын гишүүнийг хууль хяналтын байгууллагууд үл тоомсорлож байгаа талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ. Гэмт хэрэгтнүүдийн гарт зодуулж, тамлуулсан тус ТББ-ын гишүүн Д.Чойпүрэв энэ талаар хэлэхдээ : миний бие одоогоос 3 сарын өмнө хэсэг хүмүүсийг хятадуудын мэдэлд байдаг “Дун-шу” гэдэг компаний амралтын газарт хүргэж өгөөд тэнд амиа алдах шахсан юм. Би тийшээгээ” Дун-шу” компаний захирал болох Лүнь-ди ши гэгч хятадын иргэн болон өөр бусад хүмүүсийг зөөж тээвэрлэсэн юм.

2016 оны 8-р сарын 2-ний өдрийн орой тэдгээр хүмүүстэй хамт ирсэн Бүрнээ гэгч өвөрмонгол залуу гэнэт над дээр хүрч ирэн : чи муу “Босоо хөх монголын “гишүүн манай хятадуудыг их дарамталдаг гэлүү гээд шууд намайг зодсон. Тэгээд тэр этгээд болон тэдний гар хөл болсон 10 орчим залуу намайг аймшигтайгаар зодож, алахыг завдсан.Тэгж зодуулах явцад миний нэг хөл ,гурван хавирга хугарч,тархи бяцарсан юм. Нэг үгээр хэлэхэд шөнийн 12 цагаас хойш үүр цайх хүртэл бүтэн 4 цагийн турш намайг зодож ,намагт живүүлэн тамлан зовоосон.Эцэст нь бүр нойтон алчуураар нүүрийг маань дарж ухаан алдуулж байв.

Бүхэлдээ би тэр шөнө 8 удаа ухаан алдсан. Тийнхүү намайг тэгж муухай зодож, тамласныхаа дараа маргааш нь эмнэлэгт аваачиж хаяхдаа : чи муу амаа хамхиж яваарай , зарга хийвэл хохь чинь шүү гэж хэлсэн. Би энэ талаар өөрийн найз нөхдүүдэд хандаж хэлээд , дараа нь Налайх дүүргийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч Гомбо болон тус дүүргийн прокурорт хэлсэн боловч тэд нэг их онцгой анхаарч үзээгүй. Одоо тэр Гомбо гэдэг хүн утсаа ч авахаа байсан. Хууль сахиулах байгууллагууд аливаа гэмт хэрэгтэй тэмцэж , иргэнээ хамгаалах үүрэгтэй байдаг. Гэтэл хэсэг бүлэг этгээдүүд ажлаа ингэж хийж байгаад би үнэхээр харамсаж байна. Би тэдгээр хүмүүсийг АТГ-т болон ЦЕГ-ийн Дотоод хяналт шалгалтын газарт шалгуулхаар өгөх болно. Сая би эмнэлгээс шууд ирлээ. Одоо миний бие тэр чигээрээ өвчтэй, хөл маань идээлж, буглаад суга таягтай явж байна,бас 3 удаа хагалгаанд орсон гэв.

Харин түүний өмгөөлөгч хэлэхдээ :би энэ талаар мөрдөн байцаагчид “энэ чинь онц ноцтой зохион байгуулалтай гэмт хэрэг ,та нар албан ёсны дагуу шалгах ёстой гэж хэлдэг ч тэд үл тоомсорлон, та яаж мэдэж байгаа юм гэж хэлдэг. Тэд хуульд заасан албан үүргээ биелүүлэхгүй байна. Монгол хүн монгол хүнийхээ эсрэг харийнхантай эвсэж явааг нь харахад үнэхээр хэлэх үг олдохгүй байна” гэлээ. Тус ТББ-ын УЗ-ын тэргүүн П.Шинжээравдан : энэ бол маш ноцтой гэмт хэрэг юм. Зарим нэг монгол хүн гадныхны захиалгаар гэмт хэрэг үйлдэх явдал маш их гарч байна. Ер нь манай ТББ –д хятад өвөрмонгол,солонгосын компанид ажиллаж байхдаа дарамтлуулж ,доромжлуулан цалин мөнгөө авч чаддаггүй гэх мэт асуудлаар маш олон хүн ханддаг.

Хэрвээ Монгол улсад хууль хяналтын байгууллагууд нь зохих журмынхаа дагуу ажилладаг байсан бол ингэх байсан гэж үү. Нэг үгээр хэлбэл хуулийн байгууллагад итгэх итгэл алга болж байна. Өнөөдөр монгол улсын эдийн засгийн байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Олон мянган залуус юу хийх, яах ийхээ мэдэхгүй байна. Зарим нь өнөө маргаашгүй гудамжинд гарах дээрээ тулах гэж байна.
Хууль зүйн сайдад хандаж хэлэхэд ийм аюултай нөхцөл байдал үүсчхээд байгааг анхаараалдаа аваа чээ гэж хэлмээр байна гэлээ.

Ж.Тэмүүжин

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ