Африкчууд төөрсний ачаар Монголчууд Нанжиний марафонд түрүүлжээ

Ням гарагт Хятадын Нанжин хотод жил бүрийн олон улсын марафон гүйлтийн тэмцээн болж өнгөрчээ.

Энэхүү уламжлалт тэмцээнийг Африкийн тамирчид тогтмол тэргүүлдэг байжээ. Ноднин жилийн тэмцээний эхний найман байрыг Африкчууд эзэлж байсан байна.

Гэтэл энэ жилийн тэмцээний үеэр “хар тивийнхэн” азгүйтэж, таван Африк тамирчин замын дундаас будилж өөр замаар гүйснээс ихээхэн цаг алдаж түрүүлэх боломжоо алдсан байна.

Энэ боломжийг ашигласан Монголын хоёр тамирчин эхний байруудыг эзэлсэн тухай Хятадын хэвлэлүүд мэдээлснийг Монголын Хөнгөн Атлетикийн Холбооноос тодруулахад нэгдүгээр байрт Б.Доржпалам, гуравдугаар байрт Б.Сүрэнжав нар орсныг баталлаа.

Түрүүлсэн Монголын тамирчны үзүүлэлт 2 цаг 31 минут байсан гэнэ. Гэтэл Африкчууд марафонд 2 цаг 10 минут зарцуулдаг дундаж үзүүлэлттэй байжээ.

Энэ үйл явдлын дараа Хятадын интернэт хэрэглэгчдийн дунд марафоны зохион байгуулагчдыг шүүмжилсэн өргөн хэлэлцүүлэг болсон тухай хэвлэлүүд мэдээлсэн байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: People.cn, South China Morning Post

Шинэ мэдээ
Их уншсан