Э.Урангоод Монголчууд сэтгэл дундуур үлдлээ

“Face of beauty  international” олон улсын гоо бүсгүй шалгаруулах миссийн тэмцээн эх оронд маань амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө . Уг тэмцэээнд дэлхийн 60 гаруй орноос ирсэн үзэсгэлэнт бүсгүйчүүд өрсөлдөн эцсийн дүнд ОХУ-аас оролцсон гоо бүсгүй  Алена Раева тэргүүн байрт шалгарсан бөгөөд, хоёрдугаар байрт Зимбабве улсын мисс Брандина Лубули, гуравдугаар байрт Филиппиний мисс Принсес Ромас нар шалгарчээ. Харин манай орны хувьд эх орноо төлөөлөн оролцсон Э.Урангоо хэмээх бүсгүй дөрөвдүгээр байранд шалгарлаа. Түүнийг шүүгчдийн асуултанд маш тааруухан хариулж, мэдлэг хомс гэдгээ харууллаа гэх сэтгэгдлүүд ар араасаа хөвөрч, “Миссүүдийн толгой хоосон” гэсэн тодотгол дахин сөхөгдлөө. Харин энэ удаагийн нэр хүндтэй тэмцээнд “мэдлэг хомс мисс” орууллаа хэмээн олны сэтгэл дундуур байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ