Амиа хорлон үсэрхийг завджээ

Амиа хорлохыг завдсан тохиолдол ихсээд байгаа бөгөөд өнгөрсөн Баасан гарагт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 11 дүгээр байрны таван давхраас хүн үсэрч амиа хорлохыг завджээ.Тодруулбал: Баасан гарагийн шөнө 01:12 цагт Шуурхай удирдлагын төвд хэргийн талаарх дуудлага ирж тус дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтай  ажиллаж иргэн А-г өндрөөс буулгасан байна.Аврах ажиллагааны дараа уг хэргийг цагдаагийн газарт шилжүүлсэн юм.

 

 

Бичсэн:Мими

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ