Олимп, паралимпын медальтнуудаас ганц Э.Содномпэлжээд л шагнал урамшуулал олгоогүй байна.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон 31 дэх удаагийн зуны олимп,Бразилын Рио де Жанейро хотноо 15 дахь удаагийн паралимпийн наадам тус тус зохион байгуулагдсаан.Тэгвэл эх орноо төлөөлөн оролцсон дөрвөн тамирчин маань медаль хүртэж, элэг нэгт монголчуудаа баярлуулсан сайхан мэдээ ирсэн. 31 дэх удаагийн олимпоос Д.Сумъяа мөнгө, Отгондалай хүрэл медаль хүртсэн бол паралимпийн наадмаас Б.Ууганхүү, Э.Содномпэлжээ нар тус тус хүрэл медаль хүртсэн билээ.Тэгвэл Бразилын дэвжээнд эх орон, нутаг усныхаа нэрийг гаргаж, бахархам амжилт гаргаад ирсэн  тамирчдаа төр засаг, бизнесмэнүүд, нутгийн зөвлөлийнхөн нь чадах бүхнээрээ урамшуулан шагнасан.Энэ амжилтыг нь үнэлж Д.Сумъяа, Д.Отгондалай, Б.Ууганхүү нарыг шинэ байраар шагнасан бол  паралимпийн пауэрлифтингийн төрөлд анх удаа Монгол Улсыг төлөөлөн оролцож, амжилтын буухиаг нээсэн Э.Содномпэлжээ ганцаараа л байргүй хоосон хоцорсн гэх юм.“Сүлд” биеийн тамирын спорт хороонд харъяалагддаг тамирчнаа ШШГЕГ-ынхан цэргийн ахмад цолоор урамшуулснаас хэтэрсэнгүй гэж үү.Увс, Эрдэнэтийн нутгийн зөвлөл нь ч унаган хүүгээ шагнаж урамшуулахгүй өнгөрөх юм.

No fear

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ