Хятадын тэрбумтан Парист дээрэмдүүлжээ

Францын нийслэл Парис хотод амьдардаг Тайванийн тэрбумтан Шоу Лон Ванг өнгөрсөн долоо хоногт өөрийн гэртээ амарч байхдаа дээрэмдүүлжээ.  Хэрэг энэ сарын 4-ний өдрийн үдээс хойш гарсан бөгөөд түүнд буу тулган  зүүж явсан бөгж, гар утас гэх мэт 200 мянга хүртэлх  евротой тэнцэхүйц үнэт эдлэлийг нь дээрэмдсэн байна. Парист өмнө нь ч гэсэн ийм хэрэг гарч байсан удаатай. Реалити шоуны од Ким Кардашиан загварын долоо хоногт оролцохоор тус хотод ирээд байхад нь зүсээ хувилгасан хоёр этгээд мөн халдаж,  есөн сая евротой тэнцэхүйц үнэ бүхий үнэт эдлэлийг нь дээрэмдэж байсан юм.  Нэмж хэлэхэд Шоу Лон Ванг Францын “Ланвин” загварын брэндийн гол хувьцаа эзэмшигчдийн нэг ажээ.  Азаар тэрбээр гэмтэж бэртээгүй байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан