501.0 мянган тонн үр тариа хураан авна

Энэ онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн.Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдсон.10 дугаар сарын 11-ны байдлаар 75.1 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 275.8 мянган га-гаас 401.6 мянган тонн үр тариа, үүнээс 393.6 мянган тонн улаанбуудай, 13.7 мянган га-гаас 140.7 мянган тонн төмс, 7.0 мянган га-гаас 81.8 мянган тонн хүнсний ногоо, 16.6 мянган га-гаас 39.5 мянган тонн тэжээлийн ургамал, 22.6 мянган га-гаас 10.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.Шинэ ургацаас нийтдээ 135.0 мянган тонн буудай борлуулагдсанаас ТЭДС-д 36.0 мянган тонныг аваад байна.Ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч, 180 оюутан, нийтдээ 1130 хүн гэрээгээр ажиллаж байгаа юм.

No fear

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан