ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД П.СЭРГЭЛЭН УНГАР УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн,Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 2016 оны аравдугаар сарын 10-ны өдөр Унгар улсад ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Унгарын Гадаад харилцаа, гадаад худалдааны сайд Петер Сияяарто, Унгарын Хөдөө аж ахуйн яамны ТНБД Иштван Нади, Экзим банкны дэд ерөнхийлагч Андраш Пушкаш нартай уулзалт хийж хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.


Уулзалтын хүрээнд хоёр орны эртний найрамдалт харилцааны илрэл болсон “Биокомбинат” ТӨҮГ-ийг Унгар Улс,Монгол улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээрийн дагуу Унгар Улсын Засгийн газрын 25 сая ам.долларын нэн хөнгөлттэй зээлээр иж бүрэн шинэчлэл хийх ажлын явцыг эрчимжүүлж, ажлыг яаравчлах талаар ярилцаж, Засгийн газар хоорондын Ажлын хэсгийг байгуулан ажиллах, Монгол улсын хүнсний үйлдвэрлэлд Евро-стандартыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах, мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, чацаргана зэрэг бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах ажлыг судлах, Монголын хөдөө аж ахуйн боловсон хүчний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллах, Монгол улсаас Унгар улсад тус улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцах оюутныг хөдөө аж ахуйн чиглэлээр түлхүү сургах зэрэг асуудлуудыг ярилцсан байна.Уулзалтын төгсгөлд ажлын айлчлал өндөр үр дүнтэй болсон гэж талууд онцолж байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ