Alicia Keys шинэ уран бүтээлээ гаргалаа

“Би чиний жинхэнэ ээж биш байж болох ч энэ нь чамайг жинхнээсээ хайрлаж чадахгүй гэсэн үг биш” гэсэн үгээр энэхүү дуу эхэлж байна. Тэрээр энэхүү “Blended Family (What You Do For Love)” гэх нэртэй дуугаа өөрийн дагавар хүүдээ зориулжээ. Alicia Keys-н нөхөр рэппер Swizz Beats өмнө нь дуучин Mashonda-тай гэрлэсэн байсан ба тэд нэг хүүтэй аж. Энэхүү дууг дуучин бүсгүй маань рэппер A$AP Rocky-той хамтарч дуулсан юм. A$AP Rocky ч гэсэн хүүхэд байхдаа хойд ээжтэй, ийм “холимог” гэр бүлд өссөн гэдгээ тус дуунд дурдсан байна. Энэхүү дуу нь Alicia Keys-н арваннэгдүгээр сарын 4-нд нээлтээ хийх “Here” цомогт багтах болно.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан